Ник 7 настайдаа ирээдүйн эхнэрээ миссийн титмээ гардахыг үзэж байжээ

Жүжигчин Приянка Чопра, Ник Жонас хоёр 11 насны зөрүүтэй хос. Өөрөөр хэлбэл Приянка нөхрөөсөө 11 насаар эгч. Тэгвэл Ник Жонас хамгийн анх 7 настай байхдаа ирээдүйн эхнэрээ Дэлхийн миссийн титэм зүүхийг зурагтаар харж байжээ. Энэ талаар  “Дахин дурлая” шоуны үеэр жүжигчин Приянка дэлгэв. Тэрээр “Би 18 настай байхдаа Дэлхийн миссийн тэмцээнд түрүүлсэн. Энэ тэмцээн Лондонд болсон. Чамайг ялж титмээ зүүх үед чинь харж байснаа санаж байна” гэж нөхөр маань надад саяхан хэлсэн Приянка ярив. Никийн аав миссийн тэмцээн үзэх дуртай хүн байсан бөгөөд ялагч тодруулах  мөчийг Ник надтай суугаад үзэж байсан гэж хуучилсан байна. 

Насны зөрүүгээс болоод Чопра эхэндээ Никд хайхрамжгүй хандаж, нэг их боломж олгоогүй байна.  Today сэтгүүлд өгсөн тусдаа ярилцлагадаа тэрээр Ник 25 настай, рок од. Харин би 35 настай, гэрлэхийг, хүүхэдтэй болохыг, тогтвортой амьдралыг хүсдэг насан дээрээ байсан. Анхны болзоондоо явах хүртлээ би Никийг хангалттай үнэлээгүй. Бид бүтэн үдшийг хамтдаа өнгөрөөсөн бөгөөд энэ үед л би нөхрөө үнэлж ойлгосон гэж дурссан  байдаг. 

Чопра, Жонас хоёр гэрлээд дөрвөн жил болж байгаа бөгөөд бага насны охинтой. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...