Нэг дор долоон шил архи ууж, бичлэгээ цацсан стриймэр амиа алджээ

Хятадын нэгэн стриймэр Хятадын TikTok-той төстэй “Douyin” аппликейшн дээр хэт их хэмжээний архи ууж байгаа бичлэгээ оруулснаас хойш 12 цагийн дараа гэрээсээ нас барсан байдалтай олджээ.
Олон нийтийн сүлжээгээр цацсан видео бичлэгт тэрээр долоон шил байжиу спирт буюу 60 хүртэлх хувийн спирттэй архи ууж байгаагаа харуулсан ба архи гэдгийг батлахын тулд ширээн дээр бага зэрэг асгаж гал асааж үзүүлжээ.
Тэрээр Жянсу мужийн Ляньюньган хотын оршин суугч 34 настай Ван Моуфэн гэх хүн байсан бөгөөд түүнийг оршуулах ёслол бямба гаригт болсон байна.
Энэ үйл явдал Хятадын олон нийтийн сүлжээгээр нэлээдгүй шуугиан тарьж, олон тэрбум хэрэглэгчтэй программуудын аюулгүй байдлын дүрмийн талаар хүмүүс ид хэлэлцэж байна.
Уг нь  энэ аппликэйшн нь архи ууж байгааг харуулсан контентыг хориглодог бөгөөд ийм контент оруулсан тохиолдолд анхааруулга өгөх, хориг тавих ,торгууль ногдуулах зэрэг арга хэмжээ авдаг аж. 
Талийгаач  өмнө нь ч ийнхүү архи ууж байгаа бичлэг нийтэлж, үүнийхээ төлөө шийтгүүлж байжээ. Харамсалтай хэрэг гардаг өдөр тэрээр хэн нь их архи ууж чадахыг сорьсон  өрсөлдөөнд орсон юм байна. 
Хятадад өмнө нь 2018, 2019 онд архи, тос ууж бичлэг хийснийхээ дараахан нас барсан хэргүүд гарч байсан юм. 
. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...