Геннисийн номонд багтсан дэлхийн хамгийн үнэтэй зайрмаг

Японоор “Цагаан шөнө” гэж нэрлэгддэг хөлдөөсөн энэхүү амттан нь одоогоор 880,000 иен буюу 6,380 доллараар үнэлэгдэж, дэлхийн хамгийн үнэтэй зайрмаг гэж албан ёсоор Гиннесийн номонд бичигджээ. Японы “Cellato” брэндийн уг зайрмагны найрлагад орсон цагаан трюфель нь  нэг кг нь хоёр сая иен буюу 14,500 ам.долларын үнэтэй ажээ.  Зайрмагны дээд талыг идэж болдог алтлаг үртсээр чимэглэдэг  ба хоёр төрлийн бяслаг болон “Сакекасу” буюу саке хийх явцад гаргаж авдаг тусгай зуурмаг найрлагад нь ордог байна. 

Гиннесийн дээд амжилтын номонд тус компанийн төлөөлөгчийн хэслнээр уг зайрмагийг гаргаж хүссэн  амтаа олохын тулд  1.5 гаруй жил зарцуулж, маш их сорилт, алдаа оноог гаргасан гэнэ. Тус компанийн эрхэм зорилго бол үнэтэй амттан хийх биш харин Европын орц найрлага Японы уламжлалт хоолыг хослуулсан хоолны шинэ адал явдлыг бий болгох гэж тэд  онцлов.
Дэлхийн  хамгийн үнэтэй зайрмагийг саке эсвэл франц цагаан дарстай хамт идэхийг бүтээгчид нь зөвлөсөн юм. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 10 дугаар...

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

Дэлхийн багш нарын 32 дахь, Монголын багш нарын 60...

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...