Ойн хөнөөлт шавжид өртсөн 300 мянган га талбайд хор цацна

“Эрүүл ой” төслийн хүрээнд ойн хөнөөлт хортон шавжийн эсрэг тэмцэх ажлыг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ. Монгол орны ойн сан манай газар нутгийн 7.9 хувийг эзэлж байна. Гэвч цар тахлын хөл хорионы улмаас жил бүр хийгддэг ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил хойшлогдсон. Үүнтэй холбоотой өнгөрсөн онд 700,000 гаруй га ойн сан доройтон хоёр тэрбум мод хөнөөлт шавжид өртсөн байна.

Иймд “Эрүүл ой” төслийн хүрээнд хөнөөлт шавжид өртөж, доройтолд орсон 300,000 га газарт биологийн бэлдмэл ашиглан тэмцлийн ажлыг хийж 1.1 тэрбум модыг аврах ажлыг эхлүүлжээ. 2023 онд 100,000 га талбай буюу 8-10 аймагт ойн хамгааллын ажлыг эрчимтэй хийхээр төлөвлөсөн ба тус хор нь био бэлдмэл учир хүн, амьтанд хор хөнөөлгүй, зөвхөн ойн шавжийг л устгах зориулалттай гэдгийг албаныхан хэлэв.

Ойн хөнөөлт шавж идэвхжих улирал эхэлж байгаатай холбогдуулан Эйр трактор AT-602 маркийн онгоцыг өнөөдөр хөөргөсөн байна. Тус онгоц нь нэг удаагийн нислэгээр 3.2 тонн бэлдмэл авч, 900 км-ийн алслалттай 500-700 га газарт хор цацах хүчин чадалтай гэдгийг мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлээс Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэснээ мэдэгдлээ

Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг...

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны эрчим хүчээр хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангаж эхэллээ

Улаанбаатар хотын дэд бүтцийн төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй гэр хорооллын...

Нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл эхэллээ

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилийн...

Наймдугаар сарын 17-28-нд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...