Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын нягтлан бодогч “С”-ийн гэрээс 10 орчим тэрбум төгрөг, 9 кг алт хураан авсан гэсэн нь үндэслэлгүй мэдээлэл гэж Гаалийн ерөнхий газраас байр сууриа илэрхийллээ. Гаалийн улсын байцаагчийн гэрээс их хэмжээний алт, мөнгө олдлоо, гаалийнхан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна гэх зэргээр мэдээлэл нийгэмд тараасанд харамсч байна гэв.
ГЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга Ч.Тамираа:
Бидний хууль хяналтынхнаас авсан мэдээллээр С-ийн гэрээс 60мянга орчим рубль, 10 орчим тооны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан юм байна. Эх үүсвэрийг нь хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа юм байна. Улс хоорондын шуудан илгээмжийнхэн их хэмжээний гадаад валют нэвтрүүлж мөнгө угаах гэмт хээгтэй холоотой юм биш биз гэсэн хардлага зарим хэвлэл мэдээллээр гарсан. Улс хоорондын шуудан илгээмжээр нэгдүгээрт захидал, хоёрдугаар илгээмж буюу хуулиар урт өргөн хэмжээг заасан илгээмж явдаг учир их хэмжээний валют гарах ямар ч үндэсгүй.
“С” нь 2015 оноос хойш буюу сүүлийн 8 жилийн хугацаанд улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар нягтлан бодогчийн орон тоонд ажиллаж байсан. Ажлын чиг үүргийн хувьд гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд оролцдоггүй. Тооцооны нягтлангаар ажиллаж байсан.
Сүүлийн 1 жил 6 сарын хугацаанд гаалийн байгууллагад ажиллаагүй, хүүхэд асрах чөлөөтэй байсан. Түүний гэрээс хурааж авсан валют, эд зүйлийг гаалийн албан үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой олж авсан хөрөнгө гэж гаалийн байгууллага үзэхгүй байна.
Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар нь захидал, илгээмжид гаалийн хяналт шалгалт хийж ажилладаг гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.