Махны үнийг хэлцэн тогтоож буй эсэхийг шалгана

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас махны үнэ бүрдэлтийн шалтгаан нөхцөлийг судлан тогтоох агентлагийн даргын 08 дугаар удирдамжтай хяналт шалгалтыг 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлүүллээ. Нийслэл хотод махны худалдаа явуулж буй томоохон худалдааны төв, захуудад хяналт шалгалт хийгдэнэ. Хяналт шалгалтаар махны үнэ бүрдэлт шалтгаан нөхцөлийг судлан тогтоохоос гадна худалдаа эрхлэгчид нь махны үнийг хэлцэн тогтоож буй эсэхийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгах юм.
Хүчит шонхор захад хяналт шалгалтын ажлын хэсэг өнөөдөр ажиллалаа. Тус захад бөөнөөр худалдаалж буй үхрийн мах 12500-15000, адууны мах 10000, хонины мах 10000, ямааны мах 9000-10000, тэмээний мах 8000-9000 төгрөг байна.
Харин жижиглэнгийн хувьд үхрийн ястай мах 14000-18500 төгрөг, үхрийн цул мах 15500-18500 төгрөг, адууны ястай мах 11500-12000 төгрөг, адууны цул мах 12000-12500 төгрөг, хонины ястай мах 12000-15000 /шинэ/ төгрөг, хонины цул мах 12000 төгрөг, ямааны ястай мах 9800-11200 төгрөг, ямааны цул мах 10800 төгрөг, тэмээний цул мах 10500-11000 төгрөгөөр худалдаалагдаж байна.
Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулах, шаардлагатай тохиолдолд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж харьяалах байгууллагад нь шилжүүлэн ажиллана. Шалгалтын ажил үргэлжилж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Археологийн малтлагаас Чингис хааны билэг сургаал анх удаа олдлоо

Монгол Улсын ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн Монгол-Японы...

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ...

Г.Ууганбаатар: Нэг ангид 60-70 хүүхэд суралцаж байгаа нь хүүхдийн эрхийн зөрчил

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос цаг үеийн...

Нийслэлд “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ. Аян...