Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гэм буруутай нь нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй учраас яллагдагчийн тогтоолыг хүчингүй болгосон

Улсын ерөнхий прокурорын газраас  өнөөдөр  мэдээлэл хийхдээ Монгол улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг  хэрцгийгээр хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан мэдээлэл өглөө.  Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг буруутган гурван шатны шүүхээс ял оноосон хэргийг прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгосон юм.

Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн  байцаах ажиллагаанл хяналт тавих хоёрдугаар хэлтсийн дарга Г.Гэрэлтуяа:

С.Зоригийн хэрэгт холбогдогчдын талаар мэдээлэл өглөө. Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс энэ хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Мөрдөх  байгууллагын  зүгээс 2022 оны тавдугаар сараас эхлээд  нийт гурван хүнийй холбогдсон  энэ хэргийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг хүчингүй болгох саналыг прокурорын байгууллагад хүчингүй болгох саналыг нийт таван  даа гаргасан. Прокуророос өмнөх дөрвөн удаад нь хянаад мөрдөн шалгах ажиллагааг цааш үргэлжлүүлэн явуулах шаардлагатай гээд буцаасан бол  энэ оны гуравдугаар сарын 15-нд мөрдөх байгууллагаас дахин энэ асуудлыг тавьсан. Өөрөөр хэлбэл тус гурван хүнд холбогдох хэргийг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгох саналыг тав дахь удаагаа тавьсан. Прокурорын байгууллагаас  хавтаст  хэргийг хянаж үзээд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гурван хүн С.Зоригийг хөнөөсөн гэх хэрэгт гэм буруутай нь хангалттай нотлох баримтаар тогтоогдоогүй байгаа учраас гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл байхгүй гэж үзсэн учир яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон.

Ингээд Прокурорын байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн дагуу НПГ-ын хэрэгсэхгүй болгосон тогтоолыг заавал дээд шатны прокурорын байгууллагаас хянах зохицуулалттай. Одоо бол хянан шалгах ажиллагаа НПГ-т явагдаж байна. Үүний дараагаар хэргийн оролцогч нарт тогтоолыг танилцуулна” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

“Солонго 1, 2” 2042 айлын орон сууцыг Улсын комисс хүлээн авчээ

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын хэлэлцээрийн хүрээнд...

Н.Тавинбэх нарт холбогдох хэргийг прокурорт шилжүүлэв

Орон нутгийн дулаан хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж...

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...