Ерөнхийлөгчийн тэтгэлгээр Чехд жил бүр оюутан суралцуулна

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Бүгд Найрамдах Чех Улсад жил бүр 60 хүртэл оюутан суралцуулна. “Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааг дэмжих тухай Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, БНЧУ-ын Боловсрол, залуучууд, спортын яам хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичиг”-т БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр, БНЧУ-ын Боловсрол, залуучууд, спортын дэд сайд Ярослав Миллер нар гарын үсэг зурав.

Энэ хүрээнд жил бүр 60 хүртэл оюутныг “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж БНЧУ-ын их, дээд сургуульд технолог, хөдөө аж ахуй, биотехнологи, кибер аюулгүй байдал зэрэг чиглэлээр сургах юм.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд энэ жилээс Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Франц Улс, Бүгд Найрамдах Австри Улс болон  Австралийн Холбооны Улсын их, дээд сургуульд тэтгэлгийн эздийг суралцуулах хамтын ажиллагааг эхлүүлжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Москвад томоохон дроны халдлага болж, нефть боловсруулах үйлдвэр шатжээ

Украины талаас явуулсан гэж үзэж буй өргөн хүрээний дроны...

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...