Бразилын ерөнхийлөгч АНУ-ыг Украинд дайн өдөөхөө болихыг уриаллаа

Бразилын ерөнхийлөгч Лула да Силва дайнтай байгаа Орос, Украины хооронд энхийн хэлэлцээ эхлүүлэхийг АНУ болон Европын холбоонд уриаллаа. Бразилын ерөнхийлөгч БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр Хятадын даргатай хийсэн гурван цаг гаруй болсон уулзалт дээрээ уг уриалгыг хэлсэн юм. АНУ-ыг Украинд дайн өдөөхөө болихыг Лула да Силва уриалахын хажуугаар Вашингтонтой харилцаагаа сайжруулахыг хүсч байгаагаа Хятадын төрийн мэдээллийн сувагт ярьжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины удирдагч Владимир Зеленский нарт “Энх тайван байдал нь бүх дэлхийн ашиг сонирхолд нийцнэ” гэж “ятгах” нь ухаалаг  гарц гэж Бразилын ерөнхийлөгч үзэж буйгаа хэлэв. 

 Украины дайныг улс төрийн арга замаар зогсооход илүү олон улс орон оролцож, илүү үүрэгтэй тоглох шаардлагатай, энэ чиглэлээр байр суурь, харилцаа холбоогоо илүүтэй хадгална, дайныг энхийн замаар зогсоох бүх талын хүчин чармайлтыг дэмжинэ гэдгээ Ши, Лула нар харилцан тохирлоо.

Хятад улс Бразилыг бүс нутагтаа интеграцичлах үйл явцыг урагшлуулах, олон улсын талбарт илүү үүрэгтэй оролцоход нь дэмжлэг үзүүлэхээ  уулзалтын  үеэр илэрхийлсэн  байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Эко глобал ложистикс” компани “ТОП-100” аж ахуйн нэгжээр дахин өргөмжлөгдлөө

Экспортын гол орлогыг бүрдүүлдэг нүүрс тээврийн салбарт үйл ажиллагаа...

Нийгмийн даатгалын санг цөлмөсөн хүмүүст дахиад 300 саяыг зарлагадна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Нийгмийн даатгалын...

Коммунизм оршсоор буй ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР

Цахилгаан хэрэглэдэггүй хүн, байгууллага гэж нэг ч байхгүй. Тэгсэн...

Эх нялхасын төв 500 сая төгрөгийн шинэ тоног төхөөрөмжтэй боллоо

Эх, хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төв нь хүүхдийн болон...