Хаан ширээнд залах ёслолд ханхүү Харри ганцаар оролцоно

Чарльз хааныг хаан ширээнд залах ёслол ирэх сард болно. Энэхүү ёслолд ханхүү Харри ганцаар оролцохоор болжээ.  Тодруулбал, Харригийн эхнэр Сассексийн гүнгийн ахайтан Меган ёслолд оролцохгүй, АНУ-д хүүхдүүдийн хамт үлдэнэ гэж Букингемийн ордоноос лхагва гарагт гаргасан мэдэгдэлд дурджээ.  Сассексийн гүн 5-р сарын 6-нд Вестминстерийн сүмд болох титэм өргөх ёслолд оролцоно гэдгийг дуулгаж байгаадаа баяртай байна. Сассексийн гүнгийн авхай хунтайж Арчи, гүнж Лилибет нарын хамт Калифорнид үлдэх болно” гэж ордны мэдэгдэлд дурдсан байв.
Харри, Меган нарыг түүхэн үйл явдалд оролцох эсэх талаар таамаглал удаан үргэлжилсэн. Нэгдүгээр сард хунтайж Харри “Нөөц” хэмээх дурсамж номоо хэвлүүлж хааны гэр бүлийн гишүүдийн сөргөлдөөнийг илчилж, өөрийн болон ах хунтайж Уильям хоорондын  өрсөлдөөний талаар  ч дэлгэсэн билээ. 
Гуравдугаар сард гүнгийн хэвлэлийн төлөөлөгч CNN-д хэлэхдээ, хосууд урилга хүлээн авсан боловч хараахан баталгаажуулаагүй байна гэж байсан юм. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Москвад томоохон дроны халдлага болж, нефть боловсруулах үйлдвэр шатжээ

Украины талаас явуулсан гэж үзэж буй өргөн хүрээний дроны...

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...