Жүжигчин хүү Г.Тэнүүн-Эрдэнэ “Шилдэг дүрийн шагнал” хүртжээ

Монголын “Эргэж ирэхгүй намар” уран сайхны кино Швейцар улсын Фрибургийн олон улсын кино наадмын “Шилдэг дүрийн шагнал”-ыг хүртжээ. Уран сайхны киноны Түнтүүлэйгийн дүрд тоглосон Гарамхандын Тэнүүн-Эрдэнэ хүү энэ шагналын эзэн болсон тухай томоохон хэвлэлүүд мэдээлэв. Г.Тэнүүн-Эрдэнэ хүүгийн хувьд 10 орчим уран сайхны кинонд тоглосон байна.

Залуу жүжигчин Г.Тэнүүн-Эрдэнэ одоо 14 настай. Тэрбээр “Гэрлэн дохио”, “Эмэгтэйчүүд хайрыг хүснэ” олон ангит кинонууд болон “Илд цэцэг” кинонд тоглосон. Түүний ах Г.Дөлгөөн-Эрдэнийг “Солиот эх” уран сайхны киноны Бороо хүүгийн дүрээр үзэгчид таних болсон билээ.

Жүжигчин Б.Амарсайханы найруулагчаар ажилласан анхны бүтээл  “Эргэж ирэхгүй намар” уран сайхны кино 2022 онд Канадын Ванкувер хотноо 41 дэх удаагаа зохион байгуулсан “Vanguard Award” олон улсын кино наадмын уралдаант хэсэгт шалгарч, дэлхийн нээлтээ хийж байв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцаллаа

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцалж хосууд хүссэнээрээ олон хүүхэдтэй...

Л.Энх-Амгалан: Оюутан залуус хөдөлмөр эрхэлбэл НДШ-ээс чөлөөлнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн Нийгмийн даатгалын багц...