Лим Жи Ён: Би дэлхий нийт намайг үзэн ядаасай гэж хүссэн хуваалцах FacebookTwitterPinterestWhatsApp 2023 оны 03 сарын 20 11:47 Netflix-ийн хит цуврал “Glory” кинонд эсрэг дүр болох Пак Ён-Жиний дүрд тоглосон жүжигчин Лим Жи Ён “Би дүрээ бүтээхдээ дэлхий нийт намайг үзэн ядаасай гэж хүссэн” гэж “The Korea Times” сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ. “Би энэ цувралд тоглохыг маш их хүсч, найруулагч, зохиолчийг дүрдээ тоглож чадна гэдэгт итгүүлэхийн тулд маш их чармайсан. “Би үргэлж эсрэг дүрд тоглохыг хүсдэг байв. Гэхдээ ийм дүрийн санал магадгүй намайг 40-өөд настай болох үед л ирэх байх гэж боддог байсан. Гэхдээ Ён Жиний дүр надад ирсэн нь маш сайхан боломж байсан” жүжигчин бүсгүй ярьжээ. Мөн би дүрээ сайн гаргахын тулд яах ёстойгоо их бодсон. Хүчтэйгээр дүрээ илэрхийлэхийн тулд илүү сэтгэл хөдлөлтэй гаргах уу эсвэл сэтгэцийн өвчтэй мэт аашлах ёстой юу зэргээр удаан бодсоны эцэст хамгийн зөв арга бол зөвхөн өөрийнхөөрөө байх гэж ойлгосон. Би өөрийнхөө хувийн дохио зангаа, өнгө аяс, хэв маягийг өөртөө хамгийн сайн тохирох зүйлийг ашиглахаар шийдсэн гэж тэрээр ярив. Түүний гэр бүл, найзууд “The Glory”-г үзсэний дараа уйлсан, би дүрээ илүү хүчтэй гаргаж байж өшөө авалт илүү хүмүүст хүрнэ гэх зэргээр киноны талаараа хуваалцжээ. Энэхүү цуврал нь дэлхий даяар хүмүүст хүрч буй бөгөөд өнгөрсөн долоо хоногт Netflix-ийн албан ёсны долоо хоног тутмын англи бус цувралын жагсаалтыг тэргүүлсэн юм. өмнөх нийтлэлСолонгосууд ажлын цагаа бууруулахыг хүсч байнаДараагийн нийтлэлСурагчид энэ долоо хоног хичээллээд амарна Сэтгэгдэл бичих Хариу цуцлахЁс бус үг хэллэг ашиглахыг хориглоно санал: Сэтгэгдэл оруулна уу! нэр: энд нэрээ оруулна уу Намайг дараагийн удаа сэтгэгдэл бичихдээ энэ хөтөч дээр миний нэр, имэйл, вэбсайтаас аваарай. Δ Их уншсан Дээд боловсролын тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам”-ыг шинэчлэн баталлаа “Ромео Жульетта хоёр” жүжгийг 59 жилийн дараа дахин тоглоно Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж толгойдоо гэмтэл авчээ Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 компани санал ирүүллээ Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа Холбоотой мэдээбусад мэдээ Дээд боловсролын тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам”-ыг шинэчлэн баталлаа 2025 оны 04 сарын 30 17:05 "Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг... “Ромео Жульетта хоёр” жүжгийг 59 жилийн дараа дахин тоглоно 2025 оны 04 сарын 30 11:39 Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео Жульетта... Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж толгойдоо гэмтэл авчээ 2025 оны 04 сарын 30 11:24 Цагдаагийн байгууллагад 2025 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар... Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 компани санал ирүүллээ 2025 оны 04 сарын 29 15:54 Улаанбаатар хот 2025-2028 онд 24 мега төсөл хэрэгжүүлнэ. Үүний...