Хуучны, угсармал 375 барилгыг дулаалах төсөл хэрэгжүүлнэ

Улаанбаатар хотод 2000 оноос өмнө барьсан, дулаан алдагдал өндөртэй угсармал орон сууцны 1077 блок барилга байдаг.

Тэгвэл эдгээр барилгын дулаан алдагдлыг  бууруулах, их засвар хийж, эрчим хүч хэмнэх, дулаан, техникийн шинэчлэл хийх нэгэн  төсөл хэрэгжих нь  ээ.  “Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх ” НАМА” дэмжлэгт төслийг  хэрэгжүүлэх  гэрээнд БХБЯ, УБЗАА, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) нар гарын үсэг зурлаа.

Төсөл 2026 он хүртэл хэрэгжих ба энэ хугацаанд нийт 375 барилгыг дулаалж, засварлахаар гэрээнд төлөвлөжээ.  Төслийн хоёр дахь үе шат 2023 оны сүүлчээр эхэлж, 50-60 угсармал барилгыг сэргээн засварлана.

Уг барилгуудын  дулаан алдагдлыг  бууруулснаар эрчим хүчний зарцуулалт багасаж, нүүрстөрөгчийн ялгарал буурч, иргэдийн амьдрах орчин сайжран, угсармал орон сууцны үнэлгээ өснө гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцаллаа

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцалж хосууд хүссэнээрээ олон хүүхэдтэй...

Л.Энх-Амгалан: Оюутан залуус хөдөлмөр эрхэлбэл НДШ-ээс чөлөөлнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн Нийгмийн даатгалын багц...