Иранд 1200 орчим сурагч охидыг хордуулаад байна

Иранд сүүлийн дөрвөн  сарын хугацаанд 1200 орчим оюутан, сурагч охид хордож эмнэлэгт  хэвтээд  байна. Охидыг сургуульд сургахгүй гэсэн зорилготой энэ халдлага Тегеран болон бусад гурван хотын   сургуулиудад гарсан билээ. Тегераны өмнөд хэсэгт орших ариун Кум хотод 800, баруун хэсэгт орших Боружерд хотод 400 орчим охин хордсон гэж Ираны парламентын эрүүл мэндийн хорооны хэвлэлийн төлөөлөгч Захра Шейхи мэдэгдэв.

Хохирогч охидын хэлснээр охидод хордохын өмнө сонин үнэр үнэртдэг бөгөөд удалгүй бөөлжиж,  амьсгалахад хүнд болдог байна. Ираны Засгийн газраас энэ хэргийг шалгаж байгаа ч сэжигтэнг олоогүй хэвээр  байгаа.

Кум хотын сургуулиудаас олдсон бодисноос бордоонд голчлон ашигладаг азотын ул мөр илэрсэн гэж Ираны парламентын цахим хуудсанд AFP мэдээлэв.

Охидыг хордуулж байгаа нь нь тус улсын иргэдийн бухимдлыг хүргэж, эрх баригчдыг буруутгасан  жагсаал  цуглаан болсоор байна.  Охидыг хордуулсан этгээдүүдийг охидын боловсролыг эсэргүүцдэг Афганистан дахь Талибан, Сахел дахь Боко Харам бүлэглэлийнхэнтэй адилтгаж, Засгийн газрыг дорвитой алхам хийхгүй байгааг шүүмжилсэн иргэдийн бухимдал улам ихэссээр байна. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Цэндийн Цогтыг...

Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай...

Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт...

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...