Эрдэмтэд пирамид дотор 9 метр урт нууц хонгил байгааг илрүүлжээ

4500 жилийн турш нууцлаг олон  зүйлсээрээ дэлхийг гайхшруулж ирсэн Египетийн пирамидад өнөөг хүртэл дэлгээгүй олон нууц үлдсэн бололтой. 
Эрдэмтэд Гизагийн Их пирамидын гол хаалганы ойролцоо есөн метр урт далд хонгил олсон бөгөөд энэ нь хонгилоос дахин шинэ олдворууд олж магадгүй гэж Египетийн эртний эдлэлийн албаныхан өчигдөр мэдээлжээ. 
Египетийн эртний олдвор хариуцсан сайд асан Захи Хавасс пирамидын гадаа сэтгүүлчдэд өгсөн  мэдээлэлдээ энэ хонгилыг  21-р зууны хамгийн чухал нээлт гэж тодорхойлжээ. 
A hidden corridor inside the Great Pyramid of Giza that was discovered by researches from the the Scan Pyramids project by the Egyptian Tourism Ministry of Antiquities is seen in Giza, Egypt March 2, 2023. The Egyptian Ministry of Antiquities/Handout via REUTERS ATTENTION EDITORS – THIS IMAGE HAS BEEN SUPPLIED BY A THIRD PARTY MANDATORY CREDIT
Египетийн Эртний олдворын яамнаас 2015 онд эхлүүлсэн “Скан пирамид” нэртэй төслийн ачаар шинэ талбайг ямар ч чулуу хөдөлгөлгүй, ухахгүйгээр олсон байна. Судлаачид сансрын туяаны дэвшилтэт сканнер болон 3D симуляцийг ашиглан 456 футын өндөр пирамидын хойд талын хөндийн зузаан шохойн чулуун хананы ардахыг ямар ч өрөмдлөг, малтлагагүйгээр ажиглаж харж чаджээ.
Хонгил 1.9 метр өргөн, 9 метр урттай ба урд талын хаалганы ойролцоох аварга том V хэлбэрийн хадны цаанаас олдсон байна.
Египетийн Эртний олдворын дээд зөвлөлийн гишүүн Мостафа Вазири “Энэ хонгил нь түүний доорх ямар нэг зүйлийг хамгаалж , түүн дээр очих даралтыг бууруулж байгаа байх. Эсвэл танхим ч байж магадгүй. Тун удахгүй бид энэ хонгилын нууцыг олж мэдэх болно” гэв. 
Дэлхийн аялал жуулчлалын хамгийн алдартай газруудын нэг Гизагийн Их пирамидыг МЭӨ 2566 онд нас барсан Фараон Хуфугийн булш болгон барьсан гэдэг ба пирамидыг барихад ойролцоогоор 10-20 жил зарцуулсан гэдэг.  

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...