Загвар өмсөгч бүсгүйг хөнөөхөөр хадмууд нь эртнээс төлөвлөж байжээ

Хонконгийн загвар өмсөгч бүсгүйг нөхөр болон хадмууд нь аймшигтайгаар хөнөөсөн хэрэг Хонконгийг төдийгүй дэлхийг сэрдхийлгэсэн. Хамгийн сүүлийн мэдээгээр мөрдөн байцаагчид уг жигшүүрт хэргийг уур хилэнгээр үйлдээгүй, мөн гэнэт санаандгүй байдлаар үйлдээгүй гэж дүгнэжээ. Бүсгүйг хөнөөх нарийн  төлөвлөгөөг хэдэн долоо хоногийн өмнө эхлүүлсэн гэж цагдаагийнхан үзсэн байна.  Талийгаач бүсгүй 2-р сарын 14-нд нэгэн газар найзуудтайгаа хамт хооллож байгаа зургаа инстаграм хуудастаа нийтэлсэн  байдаг. 
Энэ зургийг харсан хуучин нөхөр Алекс Квонг Конг болон аав, ах нар нь загвар өмсөгчийг харих үед нь нь алахаар төлөвлөсөн гэж мөрдөн байцаагчид мэдэгдэв. 
Хатагтай Чой хамгийн сүүлд Хо Ман Тин орчмын Кадори Хилл дэх тансаг зэрэглэлийн орон сууц орчимд харагдсан ба тус байранд суурилуулсан камерт түүний жолоочоор ажиллаж байсан хадам ахынх нь долоон хүний ​​суудалтай машин бичигдэж үлджээ. 
Хонконгийн цагдаа нар загвар өмсөгчийг хаана байгааг тогтоохоор 150 гаруй мөрдөгчийг ажиллуулсан байна. Тэд долоон хүний ​​суудалтай тээврийн хэрэгслийн GPS-ийн бичлэгийг шалгасны дараа Тай По тосгонд очжээ. 
Ингээд тосгоны айлуудтай уулзаж, тосгоны байшингууд болон тээврийн хэрэгслийн камерын бичлэгт дүн шинжилгээ хийснээр аймшигт хэрэг болсон гурван давхар байшинг тогтоосон  байна. 
Уг  байрны хөргөгчний дотроос эхлээд хөлийг нь  олсон бол “арьс, махгүй” толгойг  шөлний тогооноос олсон  юм. 

Талийгаач гурван охинтой айлын том охин бөгөөд гэр бүл нь барилгын бизнестэй чинээлэг айл ажээ.

Бүсгүй нөхрөөсөө салсан ч гэр бүлийг нь харж үздэг, сайн харилцаатай байсан ба  хадам ахдаа байр хүртэл авч өгч байжээ.   Мөн дөрвөн  өрөө бүхий тансаг сууц хоёр хүүхдэдээ авч, түүнд нь хадмууд нь хамт байсан ба тухайн сууцаа зарахаар төлөвлөсөн нь бүсгүйг замаасаа зайлуулах сэдлийг хадмуудад нь өгсөн байна. Уг нь тухайн  байрыг зарсан ч оронд нь өөр  байр авч өгнө гэж бүсгүй хадмууддаа амалсан байжээ.

Загвар өмсөгч бүсгүйг  амиа алдсаны дараа Хятадын нэгэн мужид 24 настай бүсгүй нөхөртөө хутгалуулж амиа алдсан бөгөөд Хятадын цахим сүлжээнд залуу бүсгүйчүүд дургүйцлээ маш их илэрхийлж, нөхөртэй болсноос ганц бие байх нь аюулгүй, амар юм байна гэсэн сэтгэгдлийг  илэрхийлэх болжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...