Маргаашаас худалдаалж эхлэх “Galaxy S23” загварт дахин боловсруулсан материал их ашиглажээ

“Самсунг”  групп уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажлын хүрээнд маргааш худалдаанд гарч эхлэх “Galaxy S23” ухаалаг гар утсандаа  дахин боловсруулсан материал, эд ангиуд олныг ашиглажээ. Тухайлбал, S 23 загварын үзэгний гэрийг загасны тороор, дууны түвшин тааруулагч товчлуурыг усны сав, гадна их биеийг хуванцар сав, SIM картны оролтыг дахин боловсруулсан хөнгөн цагаан, дэлгэцийгдахин боловсруулсан шил ашиглан бүтээсэн байна. 
Дахин боловсруулсан материал ашиглаж хийсэн Samsung S23-ын эд ангиуд
Самсунг компанийн Бизнесийн механик судалгааны багийн ахлагч, гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Пак Сун Сун  ” Самсунг нь бүтээгдэхүүнийхээ байгаль орчны сөрөг нөлөөллийг багасгахын зэрэгцээ чанарыг хадгалахын тулд чармайлт гаргасаар байгаа гээд Galaxy S23 загвар нь манай байгальд ээлтэй технологи, инновацид төвлөрсөн бүтээгдэхүүн гэж онцолжээ. Хэдийгээр бүтээгдэхүүндээ дахин боловсруулсан материал ашиглах нь үйлдвэрлэлийн өртөгийг нэмэгдүүлдэг ч нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, технологио шинэчлэн ажиллаж байна гэж гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Пак Сун Сун хэлэв. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

Хотын дарга Б.Пүрэвдагвын хүүхдийн эрхийн мэдрэмжтэй шийдвэр

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд...