Есөн өдрийн дараа аврагдсан эмэгтэй ус өгөхийг гуйж, хэд дэх өдөр болохыг асуужээ

Туркт болсон газар хөдлөлтөөс хойш есөн хоногийн дараа гурван эмэгтэй, хоёр хүүхэд эсэн мэнд олджээ. Туркийн Кахраманмарас хотын аврагчид 42 настай Мелике Имамоглу, 74 настай Жемиле Кекеч нарыг нурангиас гаргаж авсан байна. Газах хөдлөлтийн дараах цэвэрлэгээг хийж байсан ажилчид тэднийг нуранги дор амьд байгааг анх мэдсэн байна.
Дарика хотын дарга Музаффер Бийикийн олон нийтийн сүлжээнд нийтэлсэн аврах ажиллагааны бичлэгт хатагтай Кекечийг түргэн тусламжийн машинд оруулж байх үед цэвэрлэгээний ажилчид алга ташиж, бие биенээ тэвэрч байгаа нь үлджээ. 
Мөн газар хөдлөлтөд маш их өртсөн Туркийн өөр нэг хот болох Антакья хотод 9 хоногийн дараа буюу 22, цагийн дараа ээж, хоёр хүүхдийн хамт нурангиас эсэн мэнд аврагдсан бол Адиаман  хотод 77 настай эмэгтэйг газар  хөдлөлтөөс хойш 212 цагийн дараа аварсан байна.  Нурангиас амьд гарч ирсэн  хүмүүс цаг хугацааны баримжаагаа алдсан тул өнөөдөр  ямар гараг вэ, хэд дэх  өдөр вэ  гэж их асууж байгаа гэж Туркийн төрийн мэдээллийн  Анадолу агентлаг  бичжээ. 77 настай эмэгтэй ч нурангиас гарсан даруйд хэд дэх   өдөр болохыг асуужээ. Мөн ус өгөхийг гуйсан байна. Гэвч эмч нарын зөвшөөрөлгүйгээр ус өгөхийг аврагчдад хориглодог байна. 
Нурангид гацсан хүмүүс 100-аас илүү цаг амьд үлдэх нь ер бусын тохиолдол гэж мэргэжилтнүүд үзэж байна. Туркт цаг агаар нэлээн сэрүүн  хүйтэн  байгаа нь нуранги дорх хүмүүсийг илүү удаан хугацаанд амьд  байх боломжийг олгож байгаа гэж тэд  үзжээ. Гадаах температур хүйтэн  байгаа нь газар дор гацсан хүмүүс усны гачаалд орох, агааргүйдэх аюулыг багасгаж байгаа учир  200  гаруй цагийн дараа ч амьд хүмүүс аврагдаж байгаа гэж үзсэн байна.
Одоогоор газар хөдлөлтөөс болж амиа алдсан хүмүүсийн тоо 41,000 давжээ. Туркт ирсэн гадаадын аврагчид ихэнх нь эх орондоо буцаж, нутгийн иргэд нуранги цэвэрлэх ажилд ороод байна

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...