ОХУ: Дайныг эсэргүүцэгч охинд 10 жилийн ял оноохоор төлөвлөжээ

ОХУ-ын эрх  баригчид Украйны эсрэг  дайныг шүүмжилсэн залуу үеэ хорьж цагдаж байгаа талаар болон сошл дайныг шүүмжилсэн мэдээлэл оруулснаасаа болж буруутгагдаж буй 19 настай Олеся Кривцовагийн  тухай бид өмнө нь мэдээлж байсан. Олеся 10-р сард Крымын гүүрэн дээр болсон дэлбэрэлтийн дараа ОХУ-ын Украйны эсрэг түрэмгийллийг ISIS, Аль-Каида, Талибаны террор ажиллагаатай адилтган инстаграммдаа пост оруулсан учир Оросын армийн нэр хүндийг олон нийтийн  сүлжээгээр гутаан доромжилсон, терроризмыг зөвтгөдөг хэмээн буруутгагдаж, бүсгүйн хөдөлгөөн бүрийг хянадаг бугуйвч хөлд нь зүүж гэрийн  хорионд оруулсан.  Тэгвэл Олесяд ОХУ-ын шүүх 10 жилийн хорих ял төлөвлөжээ.   

“Би ээжтэйгээ утсаар ярьж байтал хаалга онгойж, олон цагдаа орж ирсэн. Тэд утсыг минь булааж аваад, шалан дээр хэвт гэж орилсон. Интернетэд ямар нэг зүйл нийтэлснийхээ төлөө ийм урт хугацаанд шоронд хоригддог гэж би төсөөлж ч байсангүй. Орос оронд иймэрхүү галзуу шүүхийн шийдвэрүүд өмнө нь гарч байсныг би мэднэ. Гэвч нэг их анхаарал хандуулж байгаагүй. Нэг л мэдэхэд би сургуулийн орчинд буудалцдаг хүмүүс болон Исламын улс бүлэглэлийнхэнтэй адилхан мэт болчихсон байна. ОХУ үнэхээр галзуурчээ” гэж Олесья ярив.

Архангельск хотын баруун хойд хэсэгт орших Хойд (Арктик) Холбооны Их Сургуулийн оюутан бөгөөд өнгөрсөн  оны тавдугаар сард дайны эсрэг зурагт хуудас тарааж Оросын армийн нэр хүндийг гутаасан хэргээр захиргааны хариуцлага хүлээж  байв.  Иймээс энэ удаад ижил зүйл ангиар давтан гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэн  ял төлөвлөсөн байна. 

Олеся  ч үнэхээр дайынг эсэргүүцэгч ба шагайн дээрээ “Том ах чамайг харж байна” гэсэн бичээс бүхий ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины нүүрийг аалзны биед наасан шивээс хүртэл хийлгэжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...