Турк, Сирийн нутагт болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдссан хүмүүсийн тоо 21 мянгад хүрчээ. Тодруулбал, Туркт 17674, Сирид 3377 хүн амиа алдаад байна.
Туркт эрэн хайх, аврах ажиллагаанд 25 мянга орчим аврагчид оролцож, гадаадын 5700 гаруй мэргэжилтнүүд туслан ажиллаж байгаа ажээ.
Туркийн зүүн өмнөд болон Сирийн баруун хойд бүсийн иргэд оршин суугчид эрэн хайх, аврах ажиллагаа хэт удаан байгааг шүүмжилж байгаа бөгөөд Туркийн Ерөнхийлөгч ч газар хөдлөлтийн дараах арга хэмжээнд Засгийн газрынх нь зүгээс учир дутагдалтай ажилласан зүйл бий гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.
Гэхдээ Эрдоан ийм хэмжээний байгалийн гамшигт бэлтгэлтэй байх боломж хомс гэдгийг мэдэгдэж, хоёр ч томоохон газар хөдлөлтийн дараах засгийн газрынхаа хэрэгжүүлж байгаа алхмуудыг хамгаалсан байр сууриа илэрхийлсэн байна.
Сирийн хувьд байдал бүрч хүнд байгаа бөгөөд АНУ болон барууны орнуудын урт хугацааны хориг арга хэмжээний улмаас Сирид аврах тоног төхөөрөмж хангалтгүй байгаагаас аврагчид хоёр дахин илүү цаг зарцуулж байгаа ажээ. Зарим нь гараар ухаж малтаж байна гэж Сирийн Гадаад хэргийн яам онцлов. Сирийн Арабын Улаан хавирган сар нийгэмлэгийн тэргүүн Халид Хабубати “Хаах хязгаарлах хориг арга хэмжээний улмаас тусламж байхгүй, аврах машины цуваанд шатахуун ч алга” гэж хэвлэлийн хурлаар мэдэгдсэн байнаСирийн Арабын Улаан хавирган сар нийгэмлэг, Арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг Америк-Арабын хороо болон бусад байгууллагууд Сирийн эсрэг нэг талын хориг арга хэмжээг аль болох хурдан цуцлахыг АНУ болон Барууны орнуудад уриалсан байна. Гэвч АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Прайс тусламжийг зөвхөн “орон нутгийн хүмүүнлэгийн түншүүд”-ээр дамжуулж үзүүлэх бөгөөд АНУ-ын тал Сири дэх Ассадын Засгийн газартай харилцахаас татгалзаж байгаагаа мэдэгдээд байна.