Турк, Сирийн газар хөдлөлтөд 21 мянган хүн амиа алдаад байна

Турк, Сирийн нутагт болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдссан  хүмүүсийн тоо 21 мянгад хүрчээ. Тодруулбал,  Туркт 17674, Сирид 3377 хүн  амиа алдаад  байна.

Туркт эрэн хайх, аврах ажиллагаанд 25 мянга орчим аврагчид оролцож, гадаадын 5700 гаруй мэргэжилтнүүд туслан  ажиллаж  байгаа ажээ.

Туркийн зүүн өмнөд болон Сирийн баруун хойд бүсийн иргэд оршин суугчид эрэн хайх, аврах ажиллагаа хэт удаан байгааг шүүмжилж байгаа бөгөөд  Туркийн Ерөнхийлөгч ч газар хөдлөлтийн дараах арга хэмжээнд Засгийн газрынх нь зүгээс учир дутагдалтай ажилласан зүйл бий гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

Гэхдээ Эрдоан ийм хэмжээний байгалийн гамшигт бэлтгэлтэй байх боломж хомс гэдгийг мэдэгдэж, хоёр ч томоохон газар хөдлөлтийн дараах засгийн газрынхаа хэрэгжүүлж байгаа алхмуудыг хамгаалсан байр сууриа илэрхийлсэн байна.

Сирийн хувьд  байдал бүрч хүнд  байгаа бөгөөд АНУ болон барууны орнуудын урт хугацааны хориг арга хэмжээний улмаас Сирид аврах тоног төхөөрөмж хангалтгүй байгаагаас аврагчид хоёр дахин илүү цаг зарцуулж байгаа ажээ. Зарим нь гараар ухаж малтаж байна гэж Сирийн Гадаад хэргийн яам онцлов. Сирийн Арабын Улаан хавирган сар нийгэмлэгийн тэргүүн Халид Хабубати “Хаах хязгаарлах хориг арга хэмжээний улмаас тусламж байхгүй, аврах машины цуваанд шатахуун ч алга” гэж хэвлэлийн хурлаар мэдэгдсэн байнаСирийн Арабын Улаан хавирган сар нийгэмлэг, Арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг Америк-Арабын хороо болон бусад байгууллагууд Сирийн эсрэг нэг талын хориг арга хэмжээг аль болох хурдан цуцлахыг АНУ болон Барууны орнуудад уриалсан байна. Гэвч АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Прайс тусламжийг зөвхөн “орон нутгийн хүмүүнлэгийн түншүүд”-ээр дамжуулж үзүүлэх бөгөөд АНУ-ын тал Сири дэх Ассадын Засгийн газартай харилцахаас татгалзаж байгаагаа мэдэгдээд байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...