Газар хөдлөлтийн улмаас Турк, Сирид 1200 хүн амиа алдлаа

Турк, Сири улсад 7.8 баллын газар хөдлөлт болж хамгийн сүүлийн мэдээгээр 1200 гаруй хүн амиа алдаад байна.  Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хэлэхдээ, Туркт 912 хүн амиа алдаж, 5383 хүн шархадсан. Эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа тул эрх баригчид хүний ​​амь үрэгдэгсдийн тоо хэр их нэмэгдэхийг урьдчилан таамаглах боломжгүй байна гэж Ройтерс агентлаг мэдээллээ. Одоогийн байдлаар дэлхийн 45 орон Туркэд туслахаа мэдэгджээ.
Сирийн төрийн мэдээллийн агентлагийн мэдээлснээр тус улсад 320 гаруй хүн нас барж, 1000 гаруй хүн шархадсан байна.  Энэ тоо нэмэгдэнэ, олон зуун хүн нурангид дарагдсан байгаа гэж тус анентлаг мэдээлэв.
Газар хөдлөлтийн голомт Туркийн Газиантеп хотын ойролцоо байсан бөгөөд Кипр хүртэл газар хөдлөлт мэдрэгдсэн байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Японд дадлагажигчаар ирсэн монголчууд архидаж, танхайрчээ

Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамнаас анхааруулга...

Нөхөн сонгууль-2025: Нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгаарай

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгууль...

Нөхөн сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 6 дугаар сарын 7-ны...

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...