Алаагүй баавгайн арьс ба 1072-ын ногдол ашиг

“Эрдэнэс Тавантолгой” компанийн иргэн бүр эзэмшдэг 1072 хувьцааны ногдол ашиг тараахыг шаардагсад Төрийн ордон дотор ч, төв талбайд ч олширч байна. Хэдхэн хоногийн дараа болох Цагаан сарын баярыг угтсан богино зайн улс төр боов тараахаас эхэлсэн бол одоо хувьцааны ногдол ашиг тараах популизмаар үргэлжилж байна. Энэ сэдэв ганц цагаан сар ч биш энэ хаврыг угтсан улс төр, 2024 онд болох сонгуулийн гол сэдэв болж сунжирч магад. “Эрдэнэс Тавантолгойд” бүрэн эрхт төлөөлөгч томилж, нүүрсний хулгайг цэгцлээд эхэлмэгц эрх мэдэл, орон зай нь хуимгдсаар байгаа хүмүүс зүгээр суухгүй нь лавтай. Тэд хулгай хийж асар их мөнгөтэй болсон учраас Төрийн ордонд суугаа улстөрчдийг ч хөдөлгөх хүчтэй байгаа юм.

Тэмцэл хийнэ гээд байгаа хүмүүс “Эрдэнэс Тавантолгой компаниа ногдол ашиг тараах ямар ч боломжгүй байгааг хамгийн сайн мэдэж байгаа. Энэ компанийн өнөөгийн бодит дүр зургийг гаргавал нүүрсний хулгайчдад тонуулсан, нэмээд цар тахалд ниргүүлсэн. Бас том төслүүдийг санхүүжүүлэх том үүрэг хүлээсэн. Ийм л байдалтай байгаа. Цар тахлын хүнд үед бүх айл өрхийн цахилгаан, дулаан, усны төлбөрийг “Эрдэнэс Тавантолгой” ХК нуруундаа үүрэлцсэн. Хил хаалттай, санхүү хүндхэн байсан ч хувьцаа эзэмшигчдэдээ юу ч хялайлгаагүй гэж хэлж бас боломгүй. Бүх айл өрх цахилгаан, дулаан гээд төлбөрөө даалгасан.

“Эрдэнэс Тавантолгой” ХК дөрөвдүгээр сард 400, наймдугаар сард 100 гээд нийт 500 тэрбумын бондын өр төлөх ёстой. Ковидын үед мөнгийг нь аваад нүүрс нийлүүлэх гэрээтэй 400-603 сая ам.долларын өр бас бий. Компанийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилготой угаах үйлдвэрийн төсөл, ус, төмөр замын төслүүдийг санхүүжүүлэх 1.7 их наяд төгрөгийг энэ онд санхүүжүүлэх үүрэгтэй. Энэ компанийн нуруун дээр маш их ачааг төр үүрүүлсэн. Гэхдээ энэ жилээс нүүрсээ биржээр арилжаад, хулгайгаас бүрэн салаатахвал оны сүүлч, удлаа гэхэд ирэх онд хонгилын үзүүрт гэрэл жинхэнээсээ үзэгдэнэ.

“Эрдэнэ Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат 1072 хувьцааны ногдол ашиг тараах боломжгүй байгааг шулуухан л хэлсэн байна. Муу нуухаар сайн илчил гэдэг. Өгье гэж өөдрөгөөр бодоод тооцоо хийе. 2019, 2020 оны санхүүгийн байдлаас тооцож үзэхэд нэгж хувьцаанд 7-8 төгрөгийн ногдол ашиг хуваарилагдахаар дүн гарна. Үүнийг 1072-оор бодохоор нэг хүнд нэг жилийн 7000-8000 мянган төгрөгийн ашиг ногдох болно. Ногдол ашиг тараасан нэр зүүж ийм мөнгө тарааж үнийг өсөлтөд гал нэмж эдийн засгаа түймэрдсэнээс тэгээгүй нь хамаагүй дээр. Өгч байгаа нь оромдож, авч байгаа нь сэтгэл дундуур үлдэнэ. Юм болохгүй.

Алаагүй баавгайн арьсыг хуваахын үлгэрээр ногдол ашиг өгөх санхүүгийн боломж бодитоор байхгүй байхад 1072-ын ногдол ашиг тараая гэж улс төр хийх нь улсаа, эдийн засгаа татаж унагахаас өөр юу ч авчрахгүй. Ялангуяа УИХ дотор сууж байгаа нүүрсний хулгайчид энэ сэдвээр ярихаас, хүмүүсийг турхирахаасаа ичмээр байгаа юм. Нийтээр хүртэх байсан ашгийг цөөхүүлээ хулгайлж язартлаа баяжчихаад одоо гэнэт өглөгийн эзний дүрд хувираад хэрэггүй ээ. Хулгай цэгцэрвэл энэ компани аяндаа ашигтай ажиллаад эхлэх учир хулгайгаа нуух гэсэн популист улстөрчид гай болохоор зай болмоор байна.

6 СЭТГЭГДЭЛ

  1. Популистууд эдийн засгаа унагаж амрах гэж ийм заваан юм сэдэж байх юм. 1072ын ногдол ашгийг авахгүй байсан нь дээр. Төмөр замын бүтээн байгуулалтад оруулсан нь зөв. Ногдол ашиг гээд аравхан мянгаар яах юм. 100 мянга байгаад ч яах юм. Эдийн засгийн алуурчид л ногдол ашиг гэж орилж байна даа.

  2. Ковидын үед цахилгаан халаалтын төлбөрийг Эрлэнэт үйлдвэр төлсөн шүү энэ бол бүр баримттай байх эрдэнэс таван толгой төлсөн гэж иргэдийг тэнэг гэж битгий басамжил тэгээд ч төлсөн ч юмуу үгүй ч юмуу одоо маш их алдагдалтай ажиллисан гээд төлбөрөө нэмчихсэн үнэн зальжин улс төрчидтэй улаан цайм худлаа ярина ,хулгай хийнэ ,хүч хэрэглэнэ, луйвар хийнэ эд нарт үнэн гээд хэлчих юм нэг ч алга яасан өтчихсөн тархитай төр засаг гэж ийм байдаг байна аа

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...