“Эрдэнэс Монгол”-оос нээлттэй зарласан шалгаруулалтад тэнцэгчдийн дүнг хүлээлгэн өглөө

“Эрдэнэс Монгол” ХХК-ны ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад давхардаагүй тоогоор 1215 иргэн сорилын шалгалт өгч, дүнг олон нийтэд ил тод, нээлттэй хэлбэрээр танилцуулсан билээ. Сонгон шалгаруулалтын журмын дагуу тус  шалгалтаас өндөр оноо авсан 434 иргэнийг 2023 оны нэгдүгээр сарын 30-наас хоёрдугаар сарын 02-ны өдрүүдэд ярилцлагын шалгалтад хамруулж дууслаа.

Ярилцлагыг Төрийн албаны зөвлөлийн жишиг тест болон олон улсын стандартад нийцсэн аргачлалаар боловсруулж шалгаруулсан. Ярилцлагын туршид  хөндлөнгийн шинжээчдийн баг хяналт тавин ажилласан.

Эрдэнэс Монгол ХХК-ийн нээлттэй бөгөөд нөөц бүрдүүлэх ажлын байрны сонгон шалгаруулалтын ажлын хэсэг өнөөдөр тестийн шалгалтын болон ярилцлагын нэгдсэн дүнг эцэслэж, ажлын байр тус бүр дээрх шалгаруулалтын дүнг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогтод хүлээлгэн өглөө.

Уулзалтын үеэр ажлын хэсгийн ахлагч, Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв УТҮГ-ын захирал Б.Дөлгөөн шалгаруулалтын ажлын хэсэг, явцын талаар мэдээлэл өгч, ажлын хэсэг энэхүү үйл ажиллагааг хамтын хүчээр зохион байгуулсныг онцлоод, шалгалтын төгсгөлийн шат буюу ярилцлагын шалгалтыг улс төрөөс ямар нэг хамааралгүйгээр олон нийтэд ил тод, шалгуулагчийн өөрийнх нь ур чадвар дээр тулгуурлан сонгон шалгаруулсныг онцоллоо. Мөн ажлын хэсэг өөрсдийн үйл ажиллагаагаар дамжуулан Монгол Улсын эрдэнэсийн сан болсон “Эрдэнэс Монгол” ХХК-ны үйл ажиллагаанд томоохон хувь нэмэр оруулж, үүгээрээ эх орныхоо хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулж байна гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт ажлын хэсгийнхэнд хамтран ажилласанд талархал илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүслээ. Ажлын хэсгээс өгсөн жагсаалтаас буюу хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчдээс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх удирдлага тухайн зарлагдсан албан тушаалд томилох юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...