Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг үнэ төлбөргүй олгоно

Тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгох шийдвэр өнгөрсөн онд гарсан. Энэхүү гэрчилгээг хэрхэн олгох талаар албаны хүмүүс дараах тайлбарыг өглөө. 2023 оны гуравдугаар сарын 1-нээс улсын хэмжээнд бүх тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгож эхэлнэ. Энэ ажлыг ЗТХЯ болон нийслэл холбогдох албаныхан хамтран зохион байгуулна.

Засгийн газрын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын зам, тээврийн нэгдсэн системийн тогтолцоог бий болгох төсөл хэрэгжиж байгаа. Үүний нэг нь Монгол Улсын хэмжээнд байгаа тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгох ажил. Ингэснээр Улаанбаатарын замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийг нэгдсэн менежмент, хөдөлгөөний зохион байгуулалтад оруулна.

Гол зорилго нь нэгдүгээрт, зам ашигласан хугацаа болон уртаар төлбөрийг тооцох чиглэл рүү орно. Хоёрдугаарт, зам дээр хууль зөрчсөн тээврийн хэрэгслүүдийг шуурхай илрүүлнэ. Гуравдугаарт, иргэдэд замын түгжрэлийн талаарх мэдээллийг түргэн шуурхай хүргэх зорилготой. Цахим гэрчилгээг төлбөргүй олгох ажил гуравдугаар сарын 1-нээс хоёр сарын хугацаанд үргэлжилнэ.

Зургаадугаар сарын 1-нээс цахим гэрчилгээг бүрэн нэвтрүүлэхээр тооцоолон ЗТХЯ болон түгжрэлийг бууруулах Үндэсний хороо ажиллаж байна. Тээврийн хэрэгслийн цаасан гэрчилгээ шаардлагагүй болно. Товчоодоор орж, гарах болон зогсоолын төлбөр тооцоо цахимд шилжинэ. Цахим гэрчилгээг нэг сая орчим тээврийн хэрэгсэлд олгоно. Үүнд чиргүүл, мопед, мотоцикл хамаарах ажээ. Цахим гэрчилгээ аваагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүйг холбогдох албаныхан анхааруулав.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

Хотын дарга Б.Пүрэвдагвын хүүхдийн эрхийн мэдрэмжтэй шийдвэр

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд...