Авто засварын газруудыг шөнийн цагаар ажиллуулах санаачилга гаргажээ

Өнөөдөр Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, дүүргийн Засаг дарга нар болон холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос авч хэрэгжүүлж буй богино, дунд хугацааны бодлогоо товч танилцуулсан байна. Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэл бууруулахад хамтран ажиллах ямар боломж бололцоо байгаа тухай дүүргийн Засаг дарга нарын санал хүсэлтийг салбарын сайд сонслоо. ЕБС-ийн хоёрдугаар улирлын хичээл эхэлсэн, сар шинийн баяр ойртсон энэ өдрүүдэд замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг учир холбогдох байгууллагууд нь хоорондоо уялдаа холбоотой ажиллаж, оновчтой арга хэмжээ авч ажиллахыг Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга зөвлөлөө.

Тухайлбал: Сар шинийн үзэсгэлэн худалдаа, тэмдэглэлт өдрүүдийн арга хэмжээг харьяа дүүрэгтээ зохион байгуулдаг байх, аль болох нэг газар, нэг чиглэлд олон нийтийн зорчилт хөдөлгөөн бий болгохгүй байхад анхаарч ажиллах. Дүүргүүдийн томоохон худалдааны төвүүд орц гарц, зогсоолын асуудлаа боломжоороо шийдэж, санаачилгатай ажиллах, мэргэжлийн байгууллагуудтай хамтрах. Авто замын халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж, цас мөсөө дор бүр нь тогтмол цэвэрлэдэг байх. Дүүрэгт ажилладаг төрийн албан хаагчдыг амьдран суудаг харьяа дүүрэгт нь шилжүүлэн ажиллуулах боломжийг судлах зэргээр төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд хийгдэх ажил, арга хэмжээний талаар санал солилцлоо. Түгжрэл бууруулах чиглэлд зарим дүүрэг санаачилга гарган ажиллаж буйгаа танилцууллаа. Худалдаа, үйлчилгээний томоохон төвүүд байдаг Баянзүрх дүүрэг л гэхэд 24 цагийн үйлчилгээний газруудыг бий болгохоор болжээ.

Цайз захаас Сансарын тойрог хүртэлх зам дагуу байрлаж байгаа авто машин засварын газруудыг шөнийн цагаар ажиллуулах санаачилга гаргаад явж байгаа юм байна. Хэрэв энэ арга хэмжээ ажил хэрэг болбол машин засвараар үйлчлүүлэхээр дараалал үүсгэдэг өнөөдрийн байдал бага ч гэсэн цэгцрэх үр дүн гарна гэж БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх онцоллоо. Мөн Намъяанжүгийн гудамжны худалдаа, үйлчилгээний төвүүдийг ч шөнийн үйлчилгээнд шилжүүлэх бэлтгэл ажил хийгдэж буй мэдээллийг танилцууллаа. Энэ мэтээр дүүргийн удирдлагууд төвлөрөл сааруулж, түгжрэл бууруулах чиглэлд онцгойлон оролцож, хамтран талаар санал солилцлоо. Өнөөдрийн уулзалтаар яригдсан дээрх ажил, арга хэмжээнүүдийн тухай үр дүнгийн мэдээллийг ирэх гуравдугаар сард Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны хуралд танилцуулахаар боллоо.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...