Олон ястны байгалиа хайрлах сэтгэлээс ургасан “Мөнгөлөг шагшуурга”

Баруун бүсэд олон сайхан нуур бий. Увсад гэхэд л Увс, Хяргас, Айраг, Үүрэг гээд олон бий. Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймагт ч цуутай нуурууд байдаг. Тэдэн дундаас Хар ус нуурын “Мөнгөлөг шагшуурга” наадам хөлөө олж, ес дэх жилдээ зохион байгуулагдаж байгаагийн нууц нь маш сонирхолтой. Хар ус нууранд дэлхийд маш ховордсон борцгор хотон шувуу үүрээ засаж өндөглөдөг. Энэ шувууны 50 см шахуу урт хошуугаар нь хурдан морины хусуур хийдгээс болоод зах замбараагүй хядаж эхэлсэн байдаг. Учраа мэдэхгүй зиндаархал, хийрхэл борцгор хотонг мөхлийн ирмэгт аваачсан гэхэд болно.

Хар ус нуур орчмоор нутагладаг Мянгад, Дөргөн, Чандмань сумын малчид борцгор хотон нүдэн дээр нь устаж, цөөрч байгааг зүгээр хараад суусангүй. Хамтраад Хар ус нуур тойрсон замбараагүй суурьшил, хүн, малын хөдөлгөөнийг зохицуулж, бэлчээрийн зохистой төлөвлөлт хийж, хулгайн анчидтай нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцаж эхэлжээ. Эндээс л “Мөнгөлөг шагшуурга” наадам эхэлсэн түүхтэй. Одоо энэ цас мөсний наадам байгаль дэлхий, зэрлэг ан амьтдаа хайрлах, Ховд аймгийн олон угсаатны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх бахдам зорилготой баруун бүсийн хамгийн том наадам болжээ.

Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Цар тахлын харгайгаар элгээрээ хэвтсэн аялал жуулчлалын салбараа, эдийн засгаа өөд татах гэсэн бодлого. Монголд зочлох жилийн салхийг Ховд аймагт болсон “Мөнгөлөг шагшуурга 2023” наадам байлаа. Энэ оны өвлийн аялал жуучлалын анхны арга хэмжээ Хар ус нууранд болсон нь энэ. Зохион байгуулагчдын хэлж байгаагаар наадмын эхний өдөр ирсэн зочдын тоо 20 мянга нэлээн давсан. Хоёр дахь өдөр цаг агаар тогтуун таатай байсан тул зочдын тоо өмнөх өдрийнхөөс ч давж гарсан байх магадлалтай.

Аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд гадаад, дотоодын жуулчдад тодорхой мэдээллүүдийг өгч, тогтмол байлгах нь чухал. Ийм учраас

Сэтгүүлч Б.ТҮВШИНТӨГС

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Онгоцны түлшийг зөвхөн ОХУ-аас авах төслийг АН-ын бүлэг дэмжсэнгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Монгол Улсад...

Б.Найдалаа: Иргэдээс бидэнд Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай болон Төгрөг нууртай холбоотой, ноцтой баримт ирсэн

ХҮН намаас УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбоотой сүүлийн үед яригдаад...

Марафончид өндөр Алтайд ирлээ

Алтай таван богдоос гүйлтээ эхлүүлсэн Зэвсэгт хүчний 123 дугаар...

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...