Харригийн номын талаар хааны гэр бүл ямар сэтгэгдэлтэй байгаа вэ?

Их британийн ханхүү Харри “Spare” нэртэй дурсамж номоо хэвлүүлж шуугиан тарьснаас хойш хааны гэр бүлийн гишүүд олны өмнө ил гараагүй байсан. Тэгвэл хаан Чарльз болон Уильяам, Кэйт нар энэхүү дуулиан  шуугианаас хойш анх удаа олон нийтийн  арга хэмжээнд оролцжээ. Хаан Чарльз Абердинширт олон нийтийн бүлгийнхэнтэй уулзалт хийсэн  бөгөөд энэ үеэр Харригийн ном таныг эмзэглүүлсэн  үү гэж сэтгүүлч асуужээ. Хаан үүнд хариулалгүй машиндаа суун явсан бол Уильяам, Кэйт нарт ч сэтгүүлч ийм асуулт тавиад хариугаа авч чадаагүй байна. Уильяам, Кэйт нарыг Ливерпүүлийн шинэ эмнэлгийн нээлтэд оролцох үеэр сэтгүүлч “Та номын талаар юу гэж бодож байна? хэмээн мөн асуусан ч тэд юу ч хариулалгүй инээмсэглэн  гараа даллаад яваад өгчээ.

Харригийн дурсамж ном хэвлэгдсэн эхний өдрөөс хойш цахим ном болон аудио форматаар 400,000 гаруй хувь борлогдож хамгийн хурдан  борлогдсон уран зохиолын  бус номоор  тодроод байгаа билээ. Харри уг  номондоо хааны гэр бүлийн гишүүдтэй харилцах харилцаа хандлагаа дэлгэж, ааваасаа Камиллатай битгий гэрлээч гэж гуйж байснаа илчилсэн юм. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...