Ш.Раднаасэд: Энэ бол МАН-ын танил сценари, жинхэнэ хулгайчид ард үлдсэн

Нүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон МАН-ын гишүүд АТГ-ын гадаа мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд

Бид бодит байдлыг жинхэнэ хулгайч нар нь ордонд үлдээд,  наад талд нь дарга нарыг дагаж далжигнаж гүйдэггүй, таны зөв гэж өрөө тасалгаагаар нь орж явдаггүй хүмүүсийг номхон тэмээ ноолоход амар гээд зарлалаа гэж харж байна. Миний авсан мэдээллээр прокуророос биш намаас энэ нэрсийг өгсөн юм байна. Би тэгж бодож байна. Ямар нэгэн байдлаар биднээс мэдүүлэг авч байж яллагдагч, сэжигтнээр татах ёстой. Өнөөдөр тийм үйлдэл нэг ч хийгээгүй. АТГ-аас нэг ч дуудаагүй. Энэ байгууллага битгий хэл үүнтэй холбоотой асуудлаар хэн ч хэзээ ч бидэнтэй ярьж байгаагүй” гэлээ. Жагсаалын  бухидлыг намжаахын тулд энэ нэрсийг зарлаж байгаа бол та нар эндүүрч байна. Энэ бол танил сценари. Цаг хугацаа үнэнийг харуулах байх гээд  дуугүй явдаг  байлаа. Одоо бол хэтэрч байна. Ер нь бол  40 их наядын хулгайг хийвэл гудамжнаас хийж чадахгүй,  ордон дотроос хийнэ, зохионо. Тиймээс ордон дотроос хай.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: “Би ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй. 100 хувь итгэлтэй байна. Нэр төрөө сэргээлгэж шүүхэд хандана. Намайг харлуулах зорилгоор мэдээлэл бэлтгэж, хэд хэдэн хугацааны давтамжтай гаргасан. Үүний ард байгаа хүнийг би мэдэж байгаа. Цаг нь ирэхээр нэрийг нь хэлнэ. Би ямар хэргээр ямар шалтгааны улмаас шалгагдаж байгаагаа мэдэхээр ирээд байна. Нарийн ширийн намуудыг үнэхээр мэдэхгүй байна. Харин ч сайн юм болж байна. Нэг мөсөн шалгагдаад нэрээ сэргээлгэж авъя гэж бодож байна” гэв.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Монголын авилгал ардчилагдсан, ил тод болсон. Би үүнийг анх гаргаж ярьсан. Тэглээ гээд надад сануулга өгч байгаа юм байлгүй. “Хүний нэр төрд халдаж байгаа бол асуух хэрэгтэй. Бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулахад бэлэн байна. Би одоо ямар хэрэгт холбогдчихоод байна. Хулгай зэлгийг ярьсан хүнийг амыг хаах гэж байна. Бид тав бол хатуу тэмцэнэ. Одоо бид авлигатай тэмцэх газар руу орж, асуух гэж байна. Гудамжны хөдөлгөөнийг дарахын тулд хэдэн гишүүдийн нэрсийг оруулж, тараах гэсэн оролдлого явж байна. Би Тавантолгой хаана байдгийг мэдэхгүй, очихоор бол хүнээр заалгуулж байж очно”  гэв.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар: “Бид ард түмэнтэйгээ хамтарч тэмцэнэ. Нүүрсний хулгайчдыг бүгдийг нь илрүүлнэ. Ядарсан ард түмний ипотекийн зээлийг нүүрсний хулгайчдаас олж, авч төлүүлнэ. Ипотекийн зээлийг ирэх жил нүүрсний хулгайн мөнгөөр төлүүлэх хуулийн төсөл өргөн барих бодолтой байна. Огт хамаагүй гишүүдийг яаж, олж авсан юм гэмээр сонин баримт дэлгэсэн. Би долдугаар ангиасаа хойш нүүрс гэж мэдэхгүй гэж хэлсэн. Зарим хүмүүс элэг доог болгож байна. Гэхдээ бодит үнэн тэр. Би өөрөө бурхны шашинтай хүн. Хулгай хийхийг үнэхээр үзэн яддаг. Тиймээс энэхүү гүтгэлийг няцааж, ард түмэнтэйгээ нийлж, нүүрсний хулгайг илрүүлэх бүлэг байгуулна. Ард түмнийхээ алдсан боломжийг эргүүлэн олж өгнө. Харин унтаж байгаа баавгайг сэрээсэн хүмүүс гомдох цаг ирнэ. Бид хулгай хийдэг хүмүүс биш” гэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Польш-Монголын бизнес форумд 180 гаруй аж ахуйн нэгж оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад...

Түргэний тэрэгтэй мөргөлдсөн автобусны хар хайрцгийг цагдаад хүлээлгэн өгчээ

Улаанбаатараас Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан түргэний машин, том...

Түймэрт өртөж орон гэргүй болсон хүмүүст гэр, хувцас өгчээ

Шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд ажиллаж,...

Тусгай үүрэгт Элчингээр дараах хүмүүсийг томилно

Мега төслүүд дээр дэмжлэг үзүүлж ажиллаж, томоохон хэлэлцээрт орох,...