П.Сайнзориг: Гэмт хэргийн замаар олсон хөрөнгийг хурааж, бүх насаар нь удирдах албан тушаал хашуулахгүй

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн  хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр шийджээ. Энэ талаар ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг мэдээлэл өглөө.

ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг:

Энэ удаагийн нэмэлт өөрчлөлтийг Засгийн газраас өмнө нь өргөн  барьсан томъёоллууд  дээрээ анхаарч,  авилга албан тушаалын гэмт  хэргүүдтэй холбоотой заалтуудыг хурдан түргэн шийдүүлэхэд илүү фокуслан боловсруулж өргөн барьлаа. Жагсагчдын тавьж буй нэлээдгүй шаарлага энэ хууль дээр туссан. Авилга албан тушаалын хэрэг дээр хөөн  хэлэлцэх хугацаа хэрэглэхгүй байхыг иргэд санал  болгож байгаа. Халдашгүй бүрэн эрхээрээ халхавчлан хөөн хэлэлцэх хугацааг явуулсаар эрүүгийн хариуцлага хүлээхгүй байх явдал амьдрал дээр гардаг. Иймээс хэрэг шалгах явцад бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт гаргах, түдгэлзсэн шийдвэр гаргаж өгөхгүй бол хөөн хэлэлцэх хугацааг зогсоохоор төсөлд тусгасан.  Бүрэн эрх түдгэлзсэн цагаас зогсоосон хөөн хэлэлцэх хугацааг явуулж эрүүгийн хариуцлагад татах боломж  хуулиар гаргаж байгаа. Тэгэхээр халдашгүй байдлын ард нуугдах боломжгүй болсон гэж ойлгож болно.

Мөн авилга албан тушаалын хэрэг дээр өршөөл уучлалд хамруулахгүй байх заалтыг тодотгож оруулсан. Энэ бас жагсагчдын шаардлагад байгаа.

Дараагийн асуудал бол ялын  бодлого. Ялын бодлогыг чангатгаач гэсэн зүйл яригддаг. Өөрөөр хэлбэл 22,1 зүйл дээр эрх мэдлээ урвуулан ашигласан бол торгох ялтай байдаг. Энэ торгох ялыг авч хаясан. Мөн авилгал албан тушаалын гэмт хэрэг буюу эрх мэдлээ урвуулан ашиглах, хахууль авах гэмт хэрэг дээр эрх хасах ялыг 20 жил хүртэл хугацаагаар оногдуулж болохоос гадна төрийн албаны удирдах албан тушаалд бүх насаар нь томилохгүй байхаар төсөлд тусгаад байна.

Маш  их хэмжээний авилгал авчихааад 40 саяар торгуулаад  гарчихлаа гэх шүүмжлэл нийгэмд байдаг. Үүнд хариу өгөх үүднээс зарим тодотгол орууллаа. Тэр гэмт хэргийн замаар  олсон хөрөнгийг  хураах хуультай нэмээд 40 сая төгрөгөөр торгох хуультай байсан. Торгуудийн ялыг хасаад гэмт хэргийн замаар олсон бүх хөрөнгийг хураах заалтыг илүү тодорхой болгож төсөлд орууллаа.

Эрүүгийн хуулийг дагалдуулж Авилгатай тэмцэх хуульд бас өөрчлөлт оруулна. Авилгатай тэмцэх хуулиар УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг УИХ-ын Ёс зүйн хороо шалгадаг байсныг Авилгатай тэмцэх газар шалгахаар өөрчилсөн.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Польш-Монголын бизнес форумд 180 гаруй аж ахуйн нэгж оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад...

Түргэний тэрэгтэй мөргөлдсөн автобусны хар хайрцгийг цагдаад хүлээлгэн өгчээ

Улаанбаатараас Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан түргэний машин, том...

Түймэрт өртөж орон гэргүй болсон хүмүүст гэр, хувцас өгчээ

Шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд ажиллаж,...

Тусгай үүрэгт Элчингээр дараах хүмүүсийг томилно

Мега төслүүд дээр дэмжлэг үзүүлж ажиллаж, томоохон хэлэлцээрт орох,...