Home Дэлхий Тик Токыг АНУ-д хориглоно

Тик Токыг АНУ-д хориглоно

0
Тик Токыг АНУ-д хориглоно
A person holds a smartphone as Tik Tok logo is displayed behind in this picture illustration taken November 7, 2019. Picture taken November 7, 2019. REUTERS/Dado Ruvic/Illustration

“TikTok” нийгмийн сүлжээг АНУ-д ашиглахыг хориглож магадгүй нь ээ. Тодруулбал, Бүгд найрамдах намаас сонгогдсон сенатор Марко Рубио тэргүүтэй Америкийн хууль тогтоогчид мягмар гарагт  TikTok программыг АНУ-д хориглох тухай хуулийн төслийг Конгресст өргөн барьсан байна. Рубиогийн албанаас гаргасан мэдээнд дурдсанаар, хуулийн төслөөр  Хятад, Орос зэрэг улсын  аль ч нийгмийн сүлжээг хориглох юм байна. Өдөр бүр 10 гаран сая насанд хүрсэн болон хүүхдүүд тик токыг ашиглаж байгаа нь ийм хэмжээний мэдээллийн дата цуглуулах боломж гэсэн үг болохоос зүгээр л нэг бүтээлч видео хийх биш  юм гэж хууль санаалагчид үзжээ. 

Өөрөөр хэлбэл Хятадын Коммунист нам өөрийн ашиг сонирхолдоо нийгмийн сүлжээний давуу талыг ашиглаж болзошгүй гэж үзсэн байна. ТикТок бол америкчуудыг донтуулж, тэдний мэдээллийг цуглуулж, мэдээг нь хянадаг хэрэгсэл гэж үзэж буйгаа Конгрессын гишүүн Майк гэж Галлахер мэдэгдээд байна. TikTok нь Douyin гэх нэрээр 2016 оны 9-р сард Хятадад нэвтэрсэн бөгөөд Хятадад маш хурдан олны анхаарлыг татсан юм. Ингээд дараа жил нь толгой компани болох “ByteDance” нь олон улсын хувилбарыг гаргаж байв. 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here