Ц.Цэрэнпунцаг: Би нүүрсний хулгайч юм бол Монголын бүх хүн нүүрсний хулгайч

Нүүрсний хулгайтай холбогдсон УИХ-ын гишүүдийн нэрс гэх жагсаалт сошлд тарсан. Энэ жагсаалтын эхэнд нэр нь бичигдсэн Ц.Цэрэнпунцаг гишүүн энэ тал дээр тайлбар өгөв. Тэрээр:

-Би хамгийн түрүүнд л энэ талаар саналаа хэлсэн. Надтай холбоотой нүүрсний хулгайн баримт нотолгоо байгаа бол аваад ир, би гишүүнээсээ татгалзая гээд хэлсэн шүү дээ. Одоо хүртэл аваад ирсэн  баримт алга. Би нүүрсний хулгайч юм бол Монголын  бүх хүн нүүрсний хулгайч болох байх. Хүмүүс нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Нүүрсний хулгай байгаа гэвэл төрийн  өмчит компани дээр л  байгаа. Нэр  холбогдоод байгаа MCS гэх мэт хувийн компаниуд бол татварын зарим асуудал л байж болох юм. Түүнээс хүн өөрийн өмчөөс хулгай хийнэ гэж байхгүй биз дээ, бодоод үз дээ. Миний хувьд хувьцаа эзэмшдэг “Aspire mining” гэх компани нэг ч хүрз нүүрс олбороогүй, гадагш гаргаагүй байгаа.  Нүүрсний хувьцаатай хүмүүсийг хардаад  байгаа юм бол та нарт  ч Тавантолгойн ордын хувьцаа багаа биз дээ. Тэгэхээр та нар ч хулгайч болох уу. Хүмүүст  хардах эрх  байгаа ч логиктой, баталгаатай, нотолгоотой хардах  хэрэгтэй. Хэвлэл мэдээлэлд нийтэлснээр нүүрсний хулгайн магнайд миний нэр байгаа юм бол энэ бүх мэдээлэлд итгэх арга арга, Монголд нүүрсний хулгай алга юм биш үү” гэсэн тайлбар өглөө.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...