Нобелийн энх тайвны шагналтнууд Путиныг галзуу хэмээн дүгнэлээ

Шведэд өнгөрөгч бямба гарагт Нобелийн шагнал гардуулах  ёслолын ажиллагаа болсон. Цар тахлаас хойш анх удаа болсон уг арга хэмжээнд 1500 орчим хүн оролцов. Энэ удаагийн Нобелийн Энх тайвны шагналтнуудаар ОХУ-ын хүний эрхийн “Мемориал” байгууллага, Киевийн Иргэний эрх чөлөөний төв (CCL) болон одоо шоронд хоригдож буй Беларусийн хүний ​​эрхийн хуульч Алес Беляцки нар хүртсэн. Алес Беляцки Беларусийн шоронд жил хагасын турш хоригдож байгаа тул шагналыг эхнэр нь төлөөлж гардсан юм. Нобелийн Энх тайвны шагналтнууд Путины Украйн руу халдах довтолгоо эхлүүлснийг гэмт хэргийн шинжтэй галзуу солиотой үйлдэл гэж тодорхойлж буйгаа ёслолын ажиллагааны үеэр дүгнэсэн юм. “Украины ард түмэн энх тайвныг дэлхийн хэнээс ч илүү хүсч байна. Гэвч дайралтанд өртөж буй улс зэвсгээ тавиад энх тайванд хүрч чадахгүй” гэж Киевийн Иргэний эрх чөлөөний төвийн тэргүүн Олександра Матвичук хэлэв. Тус төв нь 2007 онд байгуулагдсан ба Оросын цэргүүдийн Украинд үйлдсэн дайны гэмт хэргийн 27,000 гаруй тохиолдлыг баримтжуулсан байна.

Мөн Матвичук энэ үеэр Путин түүний холбоотон Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко болон бусад дайны гэмт хэрэгтнүүдийг олон улсын шүүхээр шүүлгэх хүсэлтээ дахин илэрхийлэв.

“Мемориал” хүний ​​эрхийн байгууллагын дарга, Оросын шагналтан Ян Рачинский хуучин ЗХУ-аас өвлөн авсан Оросын “эзэн хааны амбиц” өнөөг хүртэл цэцэглэн хөгжиж байгааг буруушаалаа. Путин болон түүний үзэл суртлын албатууд өөрсдийн улс төрийн ашиг сонирхлын төлөө фашизмын эсрэг тэмцлийг нураасан гэж тэр хэллээ.

Татвараас зайлсхийсэн хэргээр Беларусь улсад 12 жил хүртэл хорих ял сонсоод байгаа Беляцкийн эхнэр 2020 оны 8-р сард болсон сонгуульд луйвраар ялсан Александр Лукашенког эсэргүүцсэн эсэргүүцлийн жагсаалыг хүчээр дарснаас хойш миний эх оронд Беларусь улс бүхэлдээ шоронд байна гэж дүгнэсэн юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Утаа, түгжрэлийн эсрэг ажлууд хавар, зун тасрах ёсгүйг Ерөнхий сайд анхаарууллаа

Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий Ерөнхий...

Польш-Монголын бизнес форумд 180 гаруй аж ахуйн нэгж оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад...

Түргэний тэрэгтэй мөргөлдсөн автобусны хар хайрцгийг цагдаад хүлээлгэн өгчээ

Улаанбаатараас Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан түргэний машин, том...

Түймэрт өртөж орон гэргүй болсон хүмүүст гэр, хувцас өгчээ

Шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд ажиллаж,...