Японд ажиллах хүсэлтэй иргэдэд зориулсан Японы ажил олгогчдын өдөрлөг болно

Япон улсад оршин суух  хүсэлтэй,  Тусгай ур чадвартай ажилтан”-аар ажиллах хүсэлтэй бол таад боломж байна. Ийм хүсэлтэй ажил хайгч гадаад иргэдэд зориулсан “ГАДААД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ЯАРМАГ-2022” хөдөлмөрийн онлайн /zoom вэбинараар/ танилцуулах өдөрлөг 2022 оны 11 дүгээр сарын 26-27-нд 10:00-18:00 цагт болох ажээ.

Энэхүү арга хэмжээг Япон Улсын Цагаачлалын албаны агентлаг ивээн тэтгэж зохион байгуулах бөгөөд тус улсын ажил олгогч компаниуд оролцож, таны сонирхсон асуултад хариулт өгч, ярилцах боломжийг олгох юм байна.  Хэрэв та уг онлайн уулзалтад оролцож Японы ажил олгогчидтой харицлахыг  хүсвэл Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт хандан өргөдлөө цахимаар илгээх юм байна.  Өргөдлийн дагуу таны мэдүүлгийг хүлээн авсны дараа Японы талаас дэлгэрэнгүй мэдээллийг таны цахим шуудангаар илгээх ажээ. Дээрх онлайн арга хэмжээний үеэр

Асрахуйн тусламж үйлчилгээний салбар

-Барилгын цэвэрлэгээний бизнес

-Барилгын үйлдвэрлэл

-Усан онгоц хийх болон далайн хөлөг онгоцны үйлдвэрлэл

-Автомашины засвар үйлчилгээний салбар

-Материал ,үйлдвэрлэлийн машин техник, цахилгаан, электрон мэдээлэлтэй холбоотой үйлдвэрлэлийн салбар

-Агаарын тээврийн салбар

-Орон байрны бизнес

-Хөдөө аж ахуйн салбар

– Загасны аж ахуйн салбар

-Хүнс ундаа үйлдвэрлэлийн салбар

-Нийтийн хоолны салбарын талаар мэдээлэл өгөх юм байна.

Өргөдлийг энд https://forms.office.com/Pages/ResponsePage.aspx?id=6F9RhimK-km_ya9troqWI0qfPYL-LxpIruzDw_supmpUODdYVU1XSFFGSVhVREJRN1hLQlk2VEMzNiQlQCN0PWcu дарж үзнэ үү.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...

Австралийн парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн...

“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн...