Энэтхэг: Гүүр нурсантай холбоотойгоор 9 хүнийг баривчлан шалгаж байна

Энэтхэгт гүүр нурж 135 хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хамгийн хачирхалтай нь гүүрийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн зургаан сарын хугацаанд сэргээн засварлаж аравдугаар сарын 26-нд нээгээд байсна  юм. Нээлтийн үеэр  албан  хүмүүс ойрын 10 жилдээ засвар  хийх шаардлагагүй тухай хэлж байв.

Уг хэрэгтэй холбогдуулан есөн хүнийг баривчлан  шалгаж, таван хүний бүрэлдэхүүнтэй шалгах  комисс байгуулаад байна. Засгийн газраас амиа алдсан хүмүүсийн  гэр  бүлд хүн тус бүрийн тоогоор 5 мянган ам.доллартай тэнцэх мөнгөн тэтгэлэг, гэмтсэн хүмүүст 600 ам.долларын тэтгэлэг олгожээ. Нэг гэр бүлийн долоон хүн амиа алдсан тохиолдол ч гарсан юм байна.

Тухайн гүүр нь 1900-аад  оны үед Их  Британийн колоничлолын үед  баригдсан бөгөөд 230 метр урт, 1.25 метр өргөнтэй, жуулчдын хамгийн их очдог газрын нэг байв.

Ослын өмнөхөн идэр насны нэлээд хэдэн залуус гүүрэн дээр гарч, гүүрийг хоёр тийш савлуулж байсан нь дүрс бичлэгт үлдсэн байна.

Одоогоор гүүр нурсан нарийн шалтгаан тодорхой болоогүй ба шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...

Энэ сарын 26-наас Цонжин болдог чиглэлд нийтийн тээврийн автобус явна

"Цонжин болдог" орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох...