Давхар дээлтэй сайд нарын танилцах аялал дуусахгүй нь

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны үр дагавраар давхар дээл өмссөн шинэхэн сайд нар эрхээ хэрэгжүүлж эхлээд 2 сар өнгөрлөө. Эрх баригч намын нэн шинэхэн сайд нар  салбарынхаа хөгжлийн бодлого, эрхзүйн орчныг засан сайжруулах үндсэн үүргээ хойш тавьж, зөвхөн сайдын зөвшөөрлөөр харьяа газруудын дарга, удирдлагыг томилно гэсэн албан даалгавар өгчээ. Энэ байдлаас үзэхэд ирэх жилийн бүтээн байгуулалт бас л саатаж, шинэ костюмтэй, шинэхэн дарга нарт танин мэдэхүйн хичээл, туршлага суулгахаар цаг хугацаа үрэгдэж, үнийн өсөлт, төгрөгийн инфляц, ажилгүйдэл нэмэгдэж, өрхүүдийн орлого буурсан энэ хүнд үед дахин дахин нэрмээс болохоор байна. Шинэ сайдууд томилгоо, албан тушаалын хэнээрхэлээсээ даруй салцгааж, өвөлжилт, ирэх хаврын бүтээн байгуулалтандаа анхаарах цаг оройтлоо.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...