Home Нийгэм Түүчээ эмэгтэйчүүдийн үнэ цэнтэй санааг түгээх TEDx Darkhan Women болно

Түүчээ эмэгтэйчүүдийн үнэ цэнтэй санааг түгээх TEDx Darkhan Women болно

0
Түүчээ эмэгтэйчүүдийн үнэ цэнтэй санааг түгээх TEDx Darkhan Women болно

Дарханчууд TEDx-тэй танилцаад даруй дөрвөн жилийн нүүрийг үзжээ. TEDx  нь дэлхийн томоохон хотуудад жил бүр зохион байгуулагддаг, бусдад үнэ цэнтэй санаа түгээх зорилготой үйл ажиллагаа юм. TEDx болох тухай товыг харсан хэнбугай ч илтгэгч нь хэн, хэн байх бол хэмээн таамаглал дэвшүүлдэг болсон.

Дарханаар овоглосон, энэ нутагт өсөж төрсөн, ажиллаж амьдарч буй түүчээ залуусынхаа үнэ цэнэтэй санааг хуваалцаж тэднээс суралцаж байсан бол энэ удаад өөрчлөлтийг манлайлагч, ажил мэргэжилдээ эзэн болсон шилдэг эмэгтэйчүүдээ сонсож тэднээс үлгэрлэхээр шийджээ.

Манлайлагч эмэгтэйчүүд хэрхэн шинийг эрэлхийлж өөрсдийн амьдарч буй нийгэм, хүрээлэлд өөрчлөлт дэвшилтийг авчирдаг тухай үнэ цэнэтэй санаагаа Дарханы бүсгүйчүүдэд хуваалцахаар уригдаад байна. Бусдаас суралцаж хөгжих хүслээр жигүүрлэсэн олон арван залуусыг нэг дор цуглуулдаг TEDx Darkhan Women эхлэхэд 12 хоног үлдлээ.

Ирэх 11 дүгээр сарын 05-ны өдөр Дарханы Залуучууд театрт болох тус арга хэмжээ нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн TEDх арга хэмжээний форматаар, албан ёсны зөвшөөрөлтэйгөөр зохион байгуулагдах болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/TEDxDarkhan/ -ээс авах боломжтой.

2022-11-05

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here