Үс шулуун торгомсог болгох бүтээгдэхүүнүүд умайн хавдар үүсгэдэг

Эрдэмтдийн хамгийн сүүлийн үеийн  судалгаагаар үс шулуун болгох зориулалттай химийн бүтээгдэхүүнүүд эмэгтэйчүүдэд хорт хавдар үүсгэх эрсдэлтэйг олж тогтоожээ. Энэ төрлийн бүтээгдэхүүнүүд эмэгтэйчүүдийн даавартай холбоотой хөхний болон өндгөвчний хорт хавдар үүсэх эрсдлийг нэмдэг нь эрдэмтдийн өмнөх судалгаагаар ил болж байсан бол энэ удаад нэмээд умайн хүзүүний хорт хавдар үүсэх эрсдлийг ч нэмэгдүүлдэгийг баталжээ.

АНУ-ын Хавдар судлалын үндэсний хүрээлэнгийн сэтгүүлд даваа гарагт нийтлэгдсэн нийтлэлд дурдсанаар сүүлийн 12 сард үс шулуун торгомсог зөөлөн болгох химийн ямар нэг бүтээгдэхүүн хэрэглээгүй эмэгтэйчүүд 70 нас хүрэхэд умайн хүзүүний хавдар тусах магадлал 1,6 хувь байсан бол тогмтол ийм бүтээгдэхүүн хэрэглэдэг эмэгтэйчүүдийн магадлал 4 хувьтай гарчээ.

АНУ-ын хувьд умайн хүзүүний хорт хавдарын тохиолдол цөөн бөгөөд хэдий тийм  ч энэ судалгаа үсний химийн бүтээгдэхүүн тогтмол  хэрэглэдэг эмэгтэйчүүд хавдар тусах магадлал бусдаас хоёр дахин их үзүүлэлттэй байгаа нь анхаарах асуудал гэж эрдэмтэд үзсэн байна.

Судалгаанд АНУ-ын 35-70 насны 34 мянган эмэгтэйг хамруулсан байна. Яг үсний ямар брэндийн бүтээгдэхүүнүүд эрсдэлтэйг, тус бүтээгдэхүүнүүдэд орсон  ямар химийн нэгдэл ийм эрсдэл үүсгэж байгааг хараахан тогтоогоогүй байгаа бөгөөд энэ талаар үргэлжүүлэн судлах юм байна.

Эх сурвалж CNN

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...