БНСУ хууль бус ажиллагсдыг илрүүлэх, албадан гаргах ажиллагаа өрнүүлнэ

БНСУ тус улсад хууль бусаар ажиллаж буй иргэдийг илрүүлэх, албадан гаргах ажиллагааг эхлүүлнэ гэдгээ мэдэгдлээ. БНСУ-ын Хууль зүйн яамнаас хийсэн мэдээллээр энэ  дугаар сарын 11-нээс эхлэн нэг  сарын хугацаанд гадаадаас тус улсад хууль бусаар ажиллаж, амьдарч буй иргэдийг илрүүлэх ажиллагааг өрнүүлэх бөгөөд холбогдох хууль журмыг чангатгахаар болсон байна.

Хууль бусаар амьдарч буй иргэдийг илрүүлж,  албадан гаргах ажиллагааг жил  бүр өрнүүлдэг, энэ дагуу хийгдэх ажил гэж албаны хүмүүс мэдээллээ.

Мөн  тус улс цар тахлын дараах эдийн засгийн нөхцөл  байдлаа сайжруулахаар гадаадын жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. ҮүниЙ тулд жуулчдад тавих хатуу горимуудаа өөрчилж, заавал вакцин хийлгэсэн байх, 72 цагийн дотор PCR шинжилгээ өгсөн байх зэрэг нөхцөлүүдээ болиулсан байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...