Цахилгаан дугуй буюу сурроныг насанд хүрээгүй бол унаж болохгүй!

Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд, оюутан сурагчид суррон буюу цахилгаан дугуй унан замын хөдөлгөөнд их оролцох болсон. Цахилгаан дугуй нь техникийн нөхцөлд байдал, хүчин  чадлын хувьд мотоциклын ангилалд ордог байна. Тиймээс сурроныг унан замын хөдөлгөөнд оролцох бол А ангиллын үнэмлэхтэй, насанд хүрсэн байх ёстойг мэргэжлийн хүмүүс анхаарууллаа. Учир нь энэ оны эхний найман  сарын байдлаар суррон унаж байгаад амь нас, эрүүл мэндээрээ хохирсон 83 зам тээврийн осол бүртгэгджээ.

Суррон, мопедыг хамгаалах  малгай хэрэгсэлгүйгээр унах, жолооны дүрмийн ямар ч мэдлэггүй насанд  хүрээгүй хүүхэд унаж байгаад осол зөрчил гаргах нь ихэсч байгаа тул насанд хүрсэн, жолооны үнэмлэхтэй хүүхдэдээ л суррон, мопед унуулах ёстойг Замны уагдаагийн газраас анхааруулж байна.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд унадаг дугуйг   хүртэлх насны хүүхэд харгалзах хүнтэйгээр зөвхөн явган  хүний зам дээр, харин 10-аас 14 хүртэлх насны хүүхэд явган  хүний зам болон түүн дээр тэмдэглэгдсэн унадаг дугуйн замаар унаж хөдөлгөөнд оролцож болно. 16 нас хүрээгүй бол мопед жолоодожзамын хөдөлгөөнд оролцохыг хориглоно гэж заасан байдаг ажээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Уурхайчдын гэр бүлийн гишүүд уурхайн үйлдвэрлэл, үйл ажиллагаатай танилцлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь ажилтнуудынхаа гэр бүлийн гишүүдийг уурхайн...

Толгойтыг 3, 4 дүгээр хороололтой холбосон авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана

Толгойтын авто замаас Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх авто...

Эхийн эндэгдэл өмнөх оныхоос буурлаа

Эрүүл мэндийн яамны Удирдлагын зөвлөлийн 2026 оны наймдугаар сарын...

Наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ны өдрүүдэд тэгш, сондгойгоор зорчуулна

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон COP-17 хуралтай холбогдуулан Улаанбаатар...