Нийслэл хот ирэх 10 жилд 120 сая мод тарьж, ургуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэл 120 сая мод тарьж, ургуулахаар төлөвлөжээ.

Энэ хүрээнд үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн бодлого, төлөвлөлт, ойн мэргэжлийн байгууллагуудыг чадавхжуулах, тарьц, суулгацын нөөц бүрдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл, иргэд,  аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоо, санхүүжилт зэргийн талаар хэлэлцлээ.

Нийслэл хот 2030 он хүртэл 12.9 га талбайд ойжуулалт, нөхөн сэргээлт хийж 20.7 сая, бүх төрлийн хамгаалалтын ойн зурвас бүхий 3500 га талбайд 4.5 сая, Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 3,750 га талбайд 65 сая, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын санаачилгаар 29.8 сая, нийт 120 сая мод тарьж, ургуулна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ой мод, жимс жимсгэний мод, эмийн ургамал, хүнсний ногоо тарих, мод үржүүлэх газрыг эзэмшүүлэх, худаг, уст цэг, усан сан бий болгох зэргээр мод үржүүлэгчдийг дэмжих юм байна. Мөн  иргэдийн мэдлэг чадвар, хандлага, сэтгэл, санал, санаачилга чухал байгааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар хэлэв.

Манай улс төдийгүй бүс нутаг, дэлхий нийтийн асуудал болсон экосистемийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэх болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нийслэлчүүд нэгдэж байгаад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар талархал илэрхийлж, амжилт хүслээ.

Ногоон хоттой болохын тулд мод тарих газрыг чөлөөлөх, газрын төлбөрийг зохицуулах, мод тарьж байгаа иргэддээ урамшуулал олгох, эсвэл татварын бодлоготой холбох хэрэгтэй гэж үздэгээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хэлэв.

Улаанбаатар хотын нийт газар нутгийн ¼ хувийг ой сан бүхий газар эзэлдэг бөгөөд нэг хүнд 5.1 ам метр ногоон байгууламж ногдож байна.

“Ногоон хот, иргэний оролцоо” сэдэвт зөвлөгөөнд төр, хувийн хэвшил, шинжлэх ухаан, олон улсын байгууллага, гадаадын Дипломат төлөөлөгчийн газрууд  болон иргэдийн 200 гаруй төлөөлөл оролцлоо.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцаллаа

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцалж хосууд хүссэнээрээ олон хүүхэдтэй...

Л.Энх-Амгалан: Оюутан залуус хөдөлмөр эрхэлбэл НДШ-ээс чөлөөлнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн Нийгмийн даатгалын багц...