АИ92 шатахууны үнийг 900 төгрөгөөр нэмнэ гэв үү

Үндэсний их баяр наадмын дараа шатахууны үнэ литр тутамд хамгийн багадаа 300 төгрөгөөр нэмэгдэж болзошгүй талаар эх сурвалжууд мэдээлэв. Шалтгаан нь өнөөх л дэлхийн зах зээл дээр нефьтийн бүтээгдэхүүний үнэ өссөн гэх ээлжит бэлэн тайлбар. ОХУ-тай байгуулсан нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ 7-р сарын 1-ээр дуусгавар болж байгаа юм байна. Цаашид ямар хэмжээгээр нийлүүлэх, аль биржийн ханшийг баримтлах зэргийг дахин хэлэлцэж, шинээр гэрээ байгуулна гэсэн үг. 

Одоо мөрдөж байгаа гэрээгээр бол Сингапурын биржийн ханшийг мөрдөхөөр зохицуулалт хийсэн байдаг. Энэ нь ОХУ-ын дотоодод шатахуун ямар үнэ ханштай байгаагаас үл хамаарч Сингапурын биржийн ханшийг дагана гэсэн үг. Үүнийг өөрчлөх, эсвэл хэвээр үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцээгээр тохирох учиртай. Гэхдээ шатахууны үнийн нэмэгдэл 300 төгрөгөөр хязгаарлагдахгүй байх магадлал өндөр. Учир нь импортлогчил удаан хугацаанд алдагдал хүлээсэн учир ” удаагийн үйлдлээр литр А92 шатахууны одоогийн үнийг 900 төгрөгөөр нэмэх саналтай байгаа ажээ. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Москвад томоохон дроны халдлага болж, нефть боловсруулах үйлдвэр шатжээ

Украины талаас явуулсан гэж үзэж буй өргөн хүрээний дроны...

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...