Эрдэнэс таван толгой ХК хүний эрхийн магадлан шинжилгээ хийлгэнэ

“Эрдэнэс Тавантолгой” ХК НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Байгаль орчны засаглал” хөтөлбөрийн хүрээнд компанийн үйл ажиллагаандаа хүний эрхийн магадлан шинжилгээ хийлгэхээр боллоо. Уг ажлыг хэрэгжүүлэх зорилгоор “Эрдэс Баялаг эмэгтэйчүүдийн холбоо” НҮТББ-тай хамтран ажиллах гэрээ байгуулав. Гэрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг болон “Эрдэс Баялаг эмэгтэйчүүдийн холбоо” НҮТББ-ын үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн дарга О.Туяа нар гарын үсэг зурлаа.

Гэрээний хүрээнд Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн зөвлөл болон мэргэшсэн хуульчдын баг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаанд хүний эрхийн магадлан шинжилгээ хийх ба үүний дараа компанийн зүгээс байгаль орчин, хүний эрхэд нөлөөлж байгаа сөрөг нөлөөллийг үе шаттайгаар бууруулах төлөвлөгөө хэрэгжүүлэх юм.

НҮБ-ын Хүний эрхийн дээд зөвлөлөөс 2011 онд Бизнес ба хүний эрхийн чиглэлээр баримтлах зарчмуудыг батлан гаргасан ба уг зарчмуудад бизнесийн байгууллагууд үйл ажиллагаандаа “хүний эрхийн магадлан шинжилгээ” хийх тухай зааж өгсөн байдаг. Манай улсын хувьд бизнесийн байгууллагууд ингэж “хүний эрхийн магадлан шинжилгээ” хийх ойлголт шинэ тутам бөгөөд  “Эрдэнэс Тавантолгой” ХК анхдагч нь болж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 10 дугаар...

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

Дэлхийн багш нарын 32 дахь, Монголын багш нарын 60...

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...