
- Монгол Улс эрчим хүчээ дотооддоо 100 хувь хангаж цаашид экспортлох.
- Нефть шатахуунаа өөрснөө үйлдвэрлэх
- Хүнсний бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэж органик хүнс үйлдвэрлэгч, экспортлогч орон болох.
- Хүнд хөнгөн үйлдвэрүүдийг барьж байгуулах
- Авто зам, Төмөр зам, Агаарын замыг тэлж хөгжүүлж тээвэр ложистикийн иж бүрэн сүлжээтэй болох.
- Цахим үндэстэн, дижитал Монгол улс болох.
- Уул уурхай, Газар тариалан, Аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх.
- Банк, санхүү хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх
- Орон зайн оновчтой бүтэц бүхий суурьшлын зөв тогтолцоотой хотыг байгуулж, улс орноо бүсчлэн хөгжүүлэх.
- Ногоон Монгол буюу байгаль орчны доройтлыг бууруулсан. Мод, хөрс, агаар мандалдаа онцгой анхаарч 76 хувийн цөлжилттэй нүүр тулаад байгаа Эх орноо ногооруулах. Эко хөгжлийг түргэтгэх хэмээн үндэсний хэмжээний зорилтоо тодорхойллоо.
Нээрээ л зовлонгоо тоочоод зогсоод байлгүй, зорилгоо тодорхойлж урагшлах цаг. ШАТСАНАА АНАГААЖ ШАРХАА ЭДГЭЭЕ ГЭВ ҮҮ? Эрх чөлөө нь хэтэрч үүрэг хариуцлага нь үзэгдэж дуулдаагүй энэ нийгмийг цэгцлэх цаг нь болсон. Хохирсон нь хонжсоноосоо дэндүү их хоосон эрх чөлөөний талбар болсон Монголын элэглэж матарласан ардчиллаа эргэж харах, эвлүүлж аврах цаг ирчихээд байна.
Улс орон, төр засаг бүлэглэлд уусаж, хууль, санхүү, улс төр, уул уурхай, үйлдвэр завод хуйвалдааны гарт орж, хэд хэдэн хүн эзэн суучихсан байгааг бид мэдэж авлаа. Үүнийг л хуурамч ардчиллын шарталт гэнэ. Ингэж л бидний эзэн гэгдэх луйварчид эх орныг минь гадаад зах зээлд барьцаанд тавьж, өрийн бичиг БОНД-оор өрлөж дөрлөөд хөтөлж явсныг шинэ цагийн залуус эсэргүүцээд эхэллээ. МАНАН гэх том МАФИ-ийн даажигнан дор Монгол Улсын газар нутгийн гуравны нэг болох 32 хувь буюу 521,705,333 км кв, ТАВАН ЗУУН ХОРИН НЭГЭН САЯ ДОЛООН ЗУУН ТАВАН МЯНГА ГУРВАН ЗУУН ГУЧИН ГУРВАН хавтгай дөрвөлжин нутгийг лиценз болгож ухаж төнхөж, урьдчилан мөнгө босгон ууж идчихсэн байна!!! Ийм л учраас идэр залуус эх орноо орхин хар ажил бараадаж харийн орныг жил бүр хэдэн мянгаараа зорьж байгаа юм. Хөдөө нь эзгүйрч хот нь бөөгнөрсөн энэ нийгмийг эрх чөлөөт ардчилсан улс гэж өргөмжлөн цоллож суусан. Ардчиллын шарталтаас Монголчууд одоо л гарч эхэлж байна гэж найдъя. МАНАН-г сөрж, МАФИ-тай тулж эхэлсэн У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын их эзэдтэй хийж буй тулаан ид өрнөж байна. Иргэдийнхээ дэмжлэгээр шархаа нөхөж чоно шиг сэгсрээд босох уу? Эзэн суусан луйварчдынхаа хүслээр эх орон минь номхон тэмээ шиг ноолуулж сөхрөх үү гэдгийг ирэх цагийн үйл явц харуулах биз ээ. Монголын парламент дээр МАНАН-ын эсрэг У.Хүрэлсүхийн “МАНАН-тай ТЭМЦЭХЭЭС айхгүй байна аа. Би амь насаа алдахаас ч айхгүй байна” гэсэн алдарт үгээр төгсгөе.
Нийтлэл: О.Түвшиндэмбэрэл.