Суултууртаа цаас, үс, хялгас гэх мэтийг бүү хийж урсгаарай

Хүмүүс бидний тосгуур, суултуур руугаа урсгасан ус, бохирдлууд хаа хүрч,  хэрхэн цэвэрлэгддэг талаар та бодож үзэж байсан уу??? Хэн нэгэн тэр бүхнийг цэвэрлэх нь тэдний ажил үүрэг, надад хамаатай зүйл биш гэж бодож сууна уу? Хэдий тийм ч иргэдийн хайхрамжгүй үйлдэл,  буруу хэвшлүүд төв  цэвэрлэх байгууламжийн ажилд нэлээд саад учруулж, эргээд энэ нь байгаль орчин, бидний эрүүл мэндтэй холбогддог тул бидэнд анхаарах багагүй зүйүүд байна!!! Мэргэжлийн  хүмүүсийн  хэлснээр ариун цэврийн суултууртаа хийдэг ахуйн хог хаягдал,  үс ноос, зарим үйлдэрүүдийн хэт их бохирдолтой ус цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд багагүй бэрхшээлийг үүсгэдэг байна. Цэвэрлэх байгууламжийн бохир усанд агуулагдаж буй том овор хэмжээтэй хог хаягдлыг шүүх үүрэг бүхий  хүлээн авах сараалж үс, ноос, хог хаягдалд бөглөрөх нь энгийн үзэгдэл. Уг дамжлагаар хоногт 1500-2000кг хог хаягдлыг шүүн авч зайлуулах ажил хийдэг бөгөөд үүний 50% нь ноос, үс хялгас эзэлдэг байна. Насосны ажлын дугуй, шугам хоолой хаалтанд ноос орж бөглөснөөс өдөрт 10-15 удаа задлаж хог, ноосыг авч байж хэвийн ажиллагааг хангахаас аргагүйд хүрдэг ажээ.

Мөн гадна ирж байгаа бохир ус хэт өндөр бохирдолтой, химийн бохирдол давамгайлбал лаг хүлээн авах 300м3 эзэлхүүнтэй тогтворжуулах резервуарт хорт хий ихээр үүсэж үнэрийн тархалт нэмэгдэж, хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдахад хүрдэг  байна.

Одоогийн байдлаар төв цэвэрлэх байгууламж нь 140 ажилтантай, хоногт дунджаар 160000-200000м3 бохир усыг хүлээн авч механик, биологийн цэвэрлэгээг хийн, хлор болон хэт ягаан туяагаар халдваргүйжүүлж Туул голд нийлүүлж байна. Үс ноос, хэт их өөх тос, ариун цэврийн цаас зэргийг суултууртаа хийгүй байх нь цэвэрлэх  байгууламжийнхандаа тус дэм болж  буй иргэн таны дэмжлэг, хувь нэмэр гэдгийг  онцлон сануулъя.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Сэлбэ ухаалаг хотод Кембрижийн хөтөлбөртэй, 1260 хүүхдийн суудалтай сургууль барина

Нийслэлийн Боловсролын газрын ажлын хэсэг 2026 оны 10 дугаар...

Дүүжин тээвэрт Францын “Bureau Veritas” групп хөндлөнгийн инженерингийн аудит хийнэ

Дүүжин замын тээврийн төслийн хүрээнд системийн аюулгүй, найдвартай ажиллагааг...

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана

Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах, нийтийн...

Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 10 дугаар...