Б.Чулуудай: Аав өөрийгөө сулла гэж шаардаагүй, эрхээ эдэлье гэсэн

Э.Бат-Үүл хорих ангид өлс­­гө­лөн зар­­­ласан талаар түүний өмгөөлөгч А.Пүрэвдулам, хүү Б.Чулуудай нар мэдээлэл хийлээ.

Өм­­­­гөөлөгч А.Пүрэв­­­дулам: “Э.Бат-Үүл ял эдэлж буй  учир хэвлэн нийтлэх эрх чөлөөг эдлэх эрхгүй гэж яриад байна. Хорих 409 дүгээр ангид шүүхийн эцсийн шийдвэр гараагүй хүмүүс хоригддог. Хуульд тухайн хүнийг үзэл бодлоо илэрхийлэхэд ямар нэгэн хязгаарлалт байхгүй. Түүнийг 409 дүгээр ангид хоригдсоноос хойш эрх чөлөөнд нь халдаж эхэлсэн. Жам ёсныхоо эрхийг шаардаж, Э.Бат-Үүл өлсгөлөн зарлахаас өөр аргагүйд хүрч байна. Тэрбээр өөрийгөө суллах тухай биш, Монгол Улсын иргэд эрхээ эдэлж чадахгүй байна гэдгийг ойлгуулахыг зорьж байгаа.

Монгол Улсын иргэн би Украиныг өмөөрөх эрхтэй гэсэн уриан доор өлсгөлөн зарлаж байгаа юм. Хэвлэн нийтлэх болон захидал харилцааны эрхийг сэргээх хүртэл өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн. 1990 оноос өмнөх Зөвлөлтийн удирдагчдын талаар таагүй зүйл хэлсэн иргэдийг хорьдог үе эргэж ирсэн талаар Э.Бат-Үүл хэлж байна. Өлсгөлөн гэдэг амархан гаргах шийдвэр биш. Хорих ангийн удирдлага одоогоор өлсгөлөн зарлахыг зөвшөөрөөгүй байгаа ч өөрөө өрөөндөө өсгөлөн зарлана гэж шийдээд байна. Тухайн хүн нурууны гэмтэлтэй тул гэр бүл, өмгөөлөгчийн хувьд үүнийг таатай хүлээж авахгүй байгаа.

Энэ хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирвал прокурорын байгууллагаас нэхнэ. Э.Бат-Үүл давж заалдах эрхээ 70 орчим хоног эдэлж чадаагүй. Энэ хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл. Шүүхийн тогтоолыг 14 хоногт багтаан албажуулах ёстой байдаг. Шүүх хуралдааныг иргэдэд нээлттэй хийгээч гэдгийг Э.Бат-Үүл хүсэж байгаа” гэлээ.

Б.Чулуудай: Дайны улмаас манай улсын эдийн засаг хүнд байдалд орж, хэдэн жилдээ эргэн сэргэхээргүй болж болзошгүй. Монголын төр, ард түмэн энэхүү дайныг эсэргүүцэж, байр сууриа илэрхийлэх ёстой. Прокурорын төлөөлөлд уржигдар эрхээ сэргээж өгөх талаар хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй тул өлсгөлөн зарлаад байна. Цаашид эрхийг нь зөрчсөөр байвал хуурай өлсгөлөн зарлах юм” гэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Москвад томоохон дроны халдлага болж, нефть боловсруулах үйлдвэр шатжээ

Украины талаас явуулсан гэж үзэж буй өргөн хүрээний дроны...

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...