Допингтой бөхчүүдэд уучлал үзүүлэх санал Хэнтий аймгаас гарлаа

Монголын үндэсний бөхийн холбооны Хэнтий аймаг дахь салбар холбооноос Монголын үндэсний бөхийн холбоонд хүсэлт гаргажээ.

Уг хүсэлтэд “Өнгөрсөн онд буюу 2021 он наймдугаар сарын 16-17-ны өдрүүдэд зохиогдсон барилдаанд допингийн зөрчил гаргасан бөхчүүдийн хувьд янз бүрийн шалтгаан бий. Тухайлбал, бэртэл гэмтэл, гэнэн итгэмтгий зан байдлаасаа болж бусдад хууртагдсан зэргийн улмаас алдаа гарсан нь тун харамсалтай байна.

Монгол Улс Олон улсын допингийн эсрэг конвенцод нэгдсэн улс бөгөөд гишүүн олон улс орон, тэдгээрийн спорт холбоод допингийн зөрчил гаргасан ч ёс зүйтэй байсан тамирчдад, мөн онцгой тохиолдлуудад уучлал үзүүлдэг түгээмэл жишиг байдаг юм байна.

Иймд МҮБХ-оос өнөөдрийн байдлаар допингийн асуудалд ороод байгаа таван аймгийн долоон бөхөд нэгэн зуунд ганц тохиох Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн их наадамд барилдуулахаар нэг удаагийн өршөөл үзүүлэх, заал танхимын барилдаанд оролцуулах эрхийн тал дээр тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн, нааштай шийдвэр гаргах нь өнөөдрийн цаг үед нийцсэн чухал асуудал болоод байна…” гэжээ. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дүүжин тээвэрт Францын “Bureau Veritas” групп хөндлөнгийн инженерингийн аудит хийнэ

Дүүжин замын тээврийн төслийн хүрээнд системийн аюулгүй, найдвартай ажиллагааг...

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана

Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах, нийтийн...

Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 10 дугаар...

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...