Бөхчүүдийн эсэргүүцлээс болж барилдаан цуцлагдав

“Жем групп”-ын нэрэмжит Монгол Улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан ням гарагт болох байв. Энэ барилдаанд Улсын даян аварга Н.Батсуурь, Улсын арслан Р.Пүрэвдагва нар барилдахаар бүртгүүлсэн. Гэвч тэднийг барилдахыг эсэргүүцэн бөхчүүд нэгийн даваанд гарч барилдсангүй.

Уг хоёр бөхийн хувьд 2020 оны Улсын их баяр наадмын дараа сэргээшийн шинжилгээнд бүдэрч, барилдах эрхээ 11 сараар хасуулсан юм. Хориглосон хугацаа нь дуусч, тэдний барилдах эрх энэ барилдаанд сэргэснийг МҮБХ албан ёсоор мэдэгдсэн. Гэвч бөхчүүд сэргээшийн хариуцлагын шийдвэр өөр өөр байгаад дургүйцлээ илэрхийлэн ийнхүү бойкот зарлажээ.

Допинг илэрсэн бөхчүүдийн барилдах эрхийг багадаа хоёр жилээр хасан, цол, чимгийг нь хурааж ирсэн. Харин даян аварга Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдагва, харцага Б.Бат-Орших нараас допинг илрэхэд 11 сараар хасаж, харилцан адилгүй шийтгэл ногдуулсан юм.

Улсын арслан Р.Пүрэвдагва өөрийн саналаар бөхчүүд, бөх сонирхогч нараа хүндлэн малгайгаа авч ёслон уг барилдаанаас түдгэлзсэн бол аварга Н.Батсуурь шаардлагыг эсэргүүцсээр байв. Бөхийн жаяг дэгийн баг яаралтай хуралдаж, бөхийн олонх дургүйцэж байгаа тул Улсын аварга Н.Батсуурийг уг барилдаанаас хасч, нэгийн давааг дахиж барилдуулах шийдвэр гаргаад байна.

Ийнхүү хүчит бөхийн нэгийн давааг дахин барилдуулахаар болсон ч аварга Н.Батсуурь болон түүний аав, харцага Г.Намсрайжав тэргүүтэй Увс аймгийн бөхчүүд талбай дээр гарч зогсон, эсэргүүцэл илэрхийлэн барилдааныг эхлүүлэхгүй байсан учир аргагүйн эрхэнд Монголын үндэсний бөхийн холбоо тус барилдааныг цуцаллаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна

Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж буй...

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...