МАН-ын Их хуралд оруулах Л.Оюун-Эрдэнийн халаасан дахь нэрс

Энэ онд 100 жилтэйгээ золгосон МАН ирэх сарын 06-нд 30-р Их хурлаа хийхээр товлосон. Засгийн эрх мэдлийг бүрэн атгаж байгаа улс төрийн ууган хүчний Их хурал олон нийтийн анхаарлаас гадуур байх боломжгүй. Ер нь ганц МАН биш бусад улс төрийн намуудын Их хурал дарга цэргээ сонгох гэсэн тавилттай жүжиг болоод өнгөрөх нь элбэг. Эрх баригч намын энэ удаагийн Их хурал уламжлалыг эвдсэн, хүний эрх ярьсан, авлигачдыг буланд шахсан уур амьсгалд дунд өрнөх нь тодорхой болжээ. Ялангуяа эрх баригч нам хүний эрхийг хамгаалах чиглэлээр эрдэмтэн судлаачидтай хамтарсан томоохон судалгаа хийж, түүнийгээ Их хуралдаа танилцуулахаар бэлдсэнийг генсек Д.Амарбаясгалан мэдэгдлээ. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ эдийн засгийг сэргээх шинэ сэргэлтийн бодлого, авлигатай тэмцэх төлөвлгөгөө хэлэлцүүлэх нь тодорхой болов.

Намын даргын хувьд МАН дотор илэрхий зөрчил тэмцэл харагдахгүй байгаа. Цар тахлын амаргүй цаг үед Засгийн газрыг, МАН-ыг толгойлж байгаа Л.Оюун-Эрдэнийг ногоон гэрлээр жинхлэх байх. “MEC” байгууллагаас гаргасан судалгаагаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олны таашаалд нийцдэг улстөрчөөр тодорсныг хэвлэлүүд мэдээлсэн байсан. Товчхондоо бол рейтинг өндөртэй байгааг судалгааны дүн харуулсан. Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хийж буй хэлэлцээг амжилттай дуусгах цаг хугацааны шаардлага ч бий. Тэгээд ч улсын байдал амаргүй, эдийн засаг уналттай, хил гааль хязгаартай байгаа энэ үед намынхаа толгойгоор оролдож, төр, засгийг бужигнуулах нь Монголоо хорлохоос өөрцгүйг “ах” намынхан эрхбиш ойлгож байгаа байх.

МАН доторх нэгэн үеийн залуус 30-р Их хуралдаа бөмбөг тэслэхээр зориг шулуудсан бололтой байна. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Ж.Сүхбаатар, Ц.Мөнхцэцэг, Б.Энхбаяр нарын залуус авлигатай тэмцэх хөтөлбөр хэлэлцүүлэхээр зэхжээ. Авлигатай тэмцэнэ гэдэг бол зарим тохиолдолд өөрийнхөө намаас сонгогдсон, томилогдсон албан тушаалтнуудтай тэмцэнэ гэсэн үг. Хэдхэн аймгийг эс тооцвол төрийн бүх шатанд МАН засаглаж байгаа учраас хүссэн ч, эс хүссэн ч өөрийнхөнтэйгөө тулна. Гэхдээ авлигачидтай ингэж шийдэмгий тэмцэхгүй бол нийгэмд шударга ёс тогтох боломж байхгүй. Эдгээр залуус өөрсдөдөө дайсан дуудаж байгаагаа хэтэрхий сайн мэдэж байгаа ч улс төрийн ийм зориг гаргаж байгаа нь Их хурлын онцлох өнцөг болж байна.

Намуудын Их хурал болоход удирдлагууд нь дарга болох хүмүүсийн нэрсийг халааслаад ордог байсан нь нууц биш. Энэ удаагийн МАН-ын 30-р Их хуралд Л.Оюун-Эрдэнэ дарга болох хүмүүсийн биш авлигачдын нэрс халаасалж орохоор бэлдэж байгаа нь анхаарал татаж байна. Ялангуяа төрийн албыг гутаасан, авлигад идэгдсэн дунд шатны түшмэдтэй хатуухан үзэлцэхээр төлөвлөснийг эх сурвалжууд өгүүлж байгаа юм. Авлигатай тэмцэх төлөвлөгөө бол МАН-аас сонгогдсон, томилогдсон шат шатны албан тушаалтнуудад аранга болж очно. Тиймээс Ерөнхий сайдын халаасанд авлигач түшмэдийн нэрс яваа гээд ойлгочиход болно.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Н.Эрдэнэхүү: Папиллома вирусний эсрэг вакцин БЗХӨ-өөс сэргийлдэг

Энэ сарын 25-наас эхлэн 11 настай хүүхдүүдэд хүний папиллома...

Залуучуудын орон сууцны зээлийн урьдчилгааны 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх санал гаргажээ

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил...

Хилийн боомтуудад бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц нээнэ

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах...

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...