Татан буугдсан МАХН-ынхан нийслэлээс хоёр орлогч, 5 агентлаг авна гэж нэхжээ

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН, МАХН хоёр нэгдэж байгаагаа зарлаж, хүзүү сээрээрээ нийлэлдэж баахан давхисан. Тухайн үед улс орныхоо эрх ашгийн төлөө нэгдэж байна гэх мэтчилэн уран гоё тайлбарласан ч С.Ганбаатарыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх боломжийг хаах, МАН-даа гомдоод 10 жил лааз өшиглөсөн МАХН-ынханд албан тушаал өгөх тохироог ханцуй дотроо хийснийг олон нийт гадарлаагүй. Одоо л энэ бүхэн тодорхой болж байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАХН-ын дарга байсан Н.Энхбаяр Стратеги судлалын хүрээлэнгийн захирал болж анхны бялуугаа хүртэв. Араас нь хотын даргын хоёр орлогч, нийслэлийн 5 агентлагийг МАХН-д өгөх ёстой байсан ч Д.Сумъяабазар тас гэдийчихсэн. Эх сурвалжуудын өгүүлснээр МАХН-ынхан хотын даргын орлогчийн хоёр суудал, нийслэлийн мэргэжлийн хяналт, хот төлөвлөлт, Ус суваг, байгаль орчны газар гэх мэт 5 том агентлаг, газрыг авна гэж зүтгэжээ.

Санаж байвал МАН, МАХН хоёр нэгдэхдээ санамж бичиг байгуулаад байсан нь албан тушаалыг 70:30 гэсэн харьцаатайгаар хуваах тухай тохиролцоог цаасан дээр буулгасан байж. Гэхдээ сонгуулийн дараа МАН энэ тохиролцооноосоо сурсан зангаараа унжсан. МАХН-ынхан Тусгаар тогтнолын ордонд өдөр бүр албан тушаал нэхээстэй. Аргаа барахдаа Сонгинохайрхан дүүрэгт болох УИХ-ын нөхөн сонгуульд намынхаа гишүүдийн хүслийг тас цохиж орхиод Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг  нэр дэвшүүлж суух вэ. Угсаа залгамжлуулах тохиролцоог угаасаа Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хийчихсэн.

МАХН-ынхан амласан албан тушаалуудаа өгөхгүй бол МАН-аас буцаад гарна гэчихсэн гүйлдэж яваа дуулдсан. Гэвч нэгэнт хожимдсон. Өөрсдийнх нь хүсэлтээр Дээд шүүх МАХН-ыг татан буугдсанаар бүртгэчихсэн. Одоо өөр нэртэй нам байгуулдаггүй л юм бол МАХН нэрийг ашиглах боломжгүй.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...